Жакартад зэвсэгт этгээдүүд зургаан хүнийг хөнөөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Жакартад зэвсэгт этгээдүүд зургаан хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Жакартад зэвсэгт этгээдүүд зургаан хүнийг хөнөөв

 

Индонезийн нийслэл Жакарта хотын төвд өнөөдөр /I.14/ зэвсэг этгээдүүд гал нээж, тэсрэх бөмбөг дэлбэлснээс зургаан хүн амь үрэгджээ. Индонезийн хэвлэлүүдэд мэдээлснээр зэвсэгт этгээдүүд зургаан тэсрэх бөмбөг дэлбэлж, гурван хүнийг буудаж хөнөөсөн гэнэ. 14 зэвсэгт этгээд, нэг амиа золиослогч халдлага үйлдсэн болохыг цагдаагийн газраас мэдээлж байна. Дэлбэрэлтүүд “Starbucks” кафе, “Sarinah” худалдааны төв зэрэг олны хөлийн газарт болсон аж. Халдлагын улмаас гурван цагдаа, гурван энгийн иргэн амь үрэгджээ.

 

Халдлага болсон газрын ойр НҮБ-ын байр, Төв банк зэрэг газрууд оршдог бөгөөд цагдаа нар эдгээр барилгыг хамгаалалтад авч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

 

 

Цагдаа нар халдлага үйлдэгчдийг “Исламын улс” бүлэглэлийн дайчид байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Индонезийн цагдаагийн газраас сүүлийн хэдэн долоо хоногт “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэсэн хүмүүсийг баривчлах тусгай ажиллагаа явуулжээ. Индонез улсад 2000-аад оноос хойш исламын зэвсэгт дайчдын халдлага, дайралт гарах болсон аж. Тухайлбал Бали арал дээр шөнийн клубт тэсрэх бөмбөг дэлбэлснээс 202 хүн амь үрэгдсэн халдлага гарч байжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

1 2016-01-14 103.57.93.65

muslim bol muslim l bhimda gej

1 2016-01-14 103.57.93.65

muslim bol muslim l bhimda gej