Цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ | News.MN

Цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ

Цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ

Цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ

АНУ-ын Вашингтоны их сургуулийн хэсэг эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх хэмжээний жижиг камер бүтээснийг өчигдөр /2020.07.17/ таницуулжээ. Ердөө 250 миллиграм жинтэй уг камер нь 160×120 цэгийн нягтралтай гэрэл зураг буулгах чадвартайгаас гадна нэг секундэд таван кадр үзүүлэх хэмжээний хар цагаан дүрсийг ойролцоох гар утсанд шууд дамжуулах боломжтой гэнэ. Энэхүү камер нь одоогоор дэлхийн хамгийн жижиг, бие даасан зай тэжээлтэй, утасгүй холбоотой робот камерт тооцогдож байна.

Түүнчлэн чиглэлээ өөрчлөх механик удирдлагатай, батарейг нь хэмнэх зорилгоор шавьжийг зөвхөн хөдлөх үед камерыг ажиллуулахаар хөдөлгөөн мэдрэгч суулгаж өгсөн байна. Энэ горимоор мини камер нь бүтэн цэнэгээрээ зургаан цаг ажиллах юм байна. Ийм төрлийн жижиг камер хэн нэгнийг тагнаж чагнах зорилгоор ашиглагдах аюултай тул олон нийтэд мэдээлэл нь нээлттэй байх ёстой гэж зохион бүтээгчид ярьжээ.

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж