Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 иргэн эх орондоо ирээд байна. Гадаадаас эх орондоо ирж буй иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа ч иргэдийн зүгээс тусгаарлалтын хугацааг 14 хоног болгох хэрэгтэй гэх санал, шүүмжлэлийг хэлж байгаа юм. Хэдийгээр тусгаарлах байрны хүрэлцээ хомс ч олон улсын эрүүл мэндийн зөвлөмжийн дагуу 21 хоногийг бууруулахгүй байх шийдвэрийг УОК-ын Шуурхай штабаас гаргажээ.
Эрүүл мэндийн яамнаас ажиглалтад буй иргэдээс гурван удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илэрч байгаа тул тусгаарлалтын 14 хоногийг 21 болгон хугацааг нэмэгдүүлсэн нь хамгийн оновчтой шийдвэр хэмээн үзэж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ