“Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо | News.MN

“Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

“Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцлоо

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт үхэр, хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлж, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэн, бүсчлэн эрүүлжүүлэх бодлого барьж байна. Газар тариалангийн салбарт хөрсний үржил шимд ээлтэй таримал сортын технологийг нутагшуулах, сортын тариалан үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, хөрс боловсруулах элдэншүүлгийн технологийг үйлдвэрлэлд үе шаттайгаар бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хүнсний салбарт импортыг орлох хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүнийг дэмжих, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдвэрлэл, импортыг хязгаарлахад анхаарч байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо.

Мөн 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэсэн бол тариалалтад дутагдах 20.0 мян тн үрийн улаанбуудайг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэхээр болсон. Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өсч, 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил боллоо гэв.

Цаашид махны нөөцийг нэмэгдүүлж, экспортод гаргахад анхаарч ажилалж байгаа төдийгүй махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын 8 муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор болсон байна.

Сүүлийн жилүүдэд малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа ч 150 мянган малчин өрхийн 80 мянга орчим нь ямар нэг хэмжээгээр зээлтэй, өндөр хүү төлж байгаа тул Засгийн газраас малчдаа дэмжиж зээлийн хүүг жилийн 1 оронтой тоонд хүргэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ ажлыг ойрын үед шийдэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Ингэснээр малчид зээлийн хүүний дарамтнаас салж, зээлээ мал, малын гаралтай түүхий эдээр төлөх бизнесийн харилцааг зохицуулах боломж бүрдэнэ гэж Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2016-01-14 202.21.117.114

Монголын их талыг чөлөөт бүс нэрээр хятадуудад өгөх гэж оролдож байгаа нь АН болон энэ авгайг сонгохгүй байх 100 хувийн үндэслэл болно, бид үр хүүхдүүддээ эх нутгаа бүрэн бүтэн өгөх ёстой, түүний тулд АН-аас хүн сонгож хэрэггүй

Avatar

Зочин 2016-01-14 122.201.21.27

ШИВШИГИЙН АВГАЙ, ДАВХАР ДЭЭЛ ГЭЖ ОРИЛЖ ЯВААД ЗАСАГ ХӨМРҮҮЛЖ САЙД БОЛЧХООД ДЭЭЛЭЭ ТАЙЛААГҮЙ, ҮНЭХЭЭРИЙН БУЗАР АВГАЙ. ОДОО БҮРЭН ЗАЙЛЖ ДАЛДРАХ ЁСТОЙ.ХЭЗЭЭЧ АН-РУУ ХАРАХ ЭРХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж