НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол маргааш болж, супер азтанаа тодруулна. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг ба "Боловсрол" телевизээр нэвтрүүлгийг шууд дамжуулна.
Иргэд өнөө орой 23:59 цагаас өмнө зургадугаар сарын 1-30-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас зөвлөв.
Сануулахад, өнгөрсөн тавдугаар сарын НӨАТ-ын урамшууллын азтанаар дараах хүмүүс тодорч байв. Үүнд:
- 30 мянган төгрөгийн азтан 28,527
- 100 мянган төгрөгийн азтан 2,859
- Нэг сая төгрөгийн азтан 277
- Гурван сая төгрөгийн азтан 25
- Таван сая төгрөгийн азтан 5 шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй.
- Супер шагналын тохирлын дугаар 48430530 байсан бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорч чадаагүй юм. Супер шагнал 50 сая төгрөг байв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ