Үхрийн махны үнэ өсч, хонины мах хямдарчээ | News.MN

Үхрийн махны үнэ өсч, хонины мах хямдарчээ

Үхрийн махны үнэ өсч, хонины мах хямдарчээ

Үхрийн махны үнэ өсч, хонины мах хямдарчээ

Нийслэлийн статистикийн газрын энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн махны үнэ өссөн бол хонины махны үнэ буурчээ. Тодруулбал, үхрийн ястай мах  нэг килограмм нь дунджаар 12796 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногоос 7 төгрөгөөр нэмэгджээ. Мөн үхрийн цул махны үнэ 59 төгрөгөөр өссөн байна.

Хархорин хүнсний захад үхрийн мах хамгийн хямд буюу 11 мянган төгрөг бол “Саруул” худалдааны төвд 15500 төгрөг буюу хамгийн үнэтэй борлуулж байна. Харин хонины  ястай махны үнэ 59 төгрөгөөр, цул махны үнэ 260  төгрөгөөр тус тус буурчээ. Хонины махны үнэ дунджаар 8800-14.500 төгрөгийн үнэтэй байна. Мөн хүнсний ногооны тухайд, төмсний үнэ буурч луувангийн үнэ нэмэгджээ. Монгол төмс 1940 төгрөг буюу 3.7 хувиар хямдарсан бол лууван 2264 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 0.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн монгол байцаа 2744 төгрөг буюу 0.4 хувиар өссөн бол манжин, сонгино тус тус хямдарчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-18 66.181.161.119

малын хөлийн татварыг маш хурдан батлах хэрэгтэй малчид баян болсон тэдэнд мөнгө хэрэггүй болсон тийм болхоор мах хомсдолд орж байна

Avatar

Zul 2020-07-18 202.9.40.64

Horoolol tavan erdene 16500 gej bna lee shu

Avatar

Зочин 2020-07-18 202.9.46.14

Мал өсч малчид бэлчээргүй боллоо гэсэн хэрнээ махны үнэ өсөөд бх юм

Avatar

Зочин 2020-07-18 66.181.161.30

Мах бол Монголын хувьд стратегийн бүтээгдэхүүн учраас төрийн зохицуулалт байх ёстой! Гэтэл Монголд төр засаг гэж байгаа юм уу???

Avatar

Kkk 2020-07-18 202.9.46.187

aimeeer hyamdarchee, odoo yadag bilee

Avatar

Зочин 2020-07-18 43.242.243.218

Songuuli duussan yum buh yumni une usuh ni oilgomjtoi ta nar hichneen gaslaad barhiraad tooh hun bhgui bolson songoltoo hiisen hohi chini geed tur zasag chini nuuree buruulna 4 jil zovohiig chini haraad doog tohuu hiigeed suuna

Avatar

Зочин 2020-07-18 103.229.121.97

4-5 доллороор мах худалдаж авч чадахгүй иргэдтэй байх гэж. Арчаагүй иргэдэд хэлэхэд, хохь чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж