Үхрийн махны үнэ өсч, хонины мах хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ өсч, хонины мах хямдарчээ

Үхрийн махны үнэ өсч, хонины мах хямдарчээ

Нийслэлийн статистикийн газрын энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн махны үнэ өссөн бол хонины махны үнэ буурчээ. Тодруулбал, үхрийн ястай мах  нэг килограмм нь дунджаар 12796 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногоос 7 төгрөгөөр нэмэгджээ. Мөн үхрийн цул махны үнэ 59 төгрөгөөр өссөн байна.

Хархорин хүнсний захад үхрийн мах хамгийн хямд буюу 11 мянган төгрөг бол “Саруул” худалдааны төвд 15500 төгрөг буюу хамгийн үнэтэй борлуулж байна. Харин хонины  ястай махны үнэ 59 төгрөгөөр, цул махны үнэ 260  төгрөгөөр тус тус буурчээ. Хонины махны үнэ дунджаар 8800-14.500 төгрөгийн үнэтэй байна. Мөн хүнсний ногооны тухайд, төмсний үнэ буурч луувангийн үнэ нэмэгджээ. Монгол төмс 1940 төгрөг буюу 3.7 хувиар хямдарсан бол лууван 2264 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 0.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн монгол байцаа 2744 төгрөг буюу 0.4 хувиар өссөн бол манжин, сонгино тус тус хямдарчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж