Ш.Алтантуяа агсны хэргийг арав, арванхоёрдугаар сард хэлэлцэнэ | News.MN

Ш.Алтантуяа агсны хэргийг арав, арванхоёрдугаар сард хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяа агсны хэргийг арав, арванхоёрдугаар сард хэлэлцэнэ

Ш.Алтантуяа агсны хэргийг арав, арванхоёрдугаар сард хэлэлцэнэ

Одоогоос 14 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн хэрэг гарсан билээ. Уг хэрэг өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд талийгаачийн гэр бүл өнгөрсөн онд Малайзын Засгийн газраас 100 ринггит буюу 27 сая ам.долларын нөхөн төлбөрийг нэхэмжилж дахин тус улсын шүүхэд хандсан юм.

Тэгвэл Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөсөн хэрэгт цаазын ял сонсоод байгаа цагдаагийн офицер Азилах Хадригийн гаргасан дахин шүүлгэх хүсэлтийн дагуу ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдөр шүүхийн сонсгол явуулах болсныг Малайзын холбооны шүүх өчигдөр /2020.07.17/ зарлажээ.

Өдгөө Малайзын шоронд хоригдож байгаа Азилах өнгөрсөн оны сүүлээр аллагыг Ерөнхий сайд асан Нажиб Разакын заавраар гүйцэтгэсэн гэдгээ анх удаа илчилж, дахин шүүлгэх хүсэлт гаргасан нь энэ юм.

Харин Ерөнхий сайд асан Нажибын зүгээс аллагын хэрэгт өөрийг нь буруутгасан Азилахын мэдүүлгийг няцаах хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг 2020 оны аравдугаар сарын 21-ний өдөр хэлэлцэхээр болжээ.

Өмнө нь цагдаагийн офицер байсан Азилах нь тухайн үед Ерөнхий сайд асан Нажибын бие хамгаалагчаар ажиллаж байсан гэх ба өөрийн хамтрагч мөн цагдаагийн офицер байсан Сирул Азхар Умарын хамт 2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 13-нд Малайзын холбооны шүүхээс цаазын ял сонссон юм. Сирул Азхар шүүх хурал болохоос өмнө Малайзаас дүрвэж, өнөөдрийг хүртэл Австралид амьдарч байгаа юм. Тэрбээр өнгөрсөн 2019 онд Малайз улсаас улс төрийн орогнол хүссэн ч тус улс түүний хүсэлтийг хүлээж аваагүй билээ.

Эх сурвалж: MALAISIAKINI

А.БОЛД

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-18 192.82.76.17

Өөрөө зэвсгийн наймааны орчуулагч хийж гэмт хэрэгт оролцсон гэж сонссон. Мафийнхнаас мөнгө салгана гэж яаж санаанд нь багтддаг байнаа??? Сүнсээ ч тайван байлгахгүй

Avatar

Зочин 2020-07-18 103.229.121.97

Ядуу Монгол хүүхнээ ч болтугай зэвсгийн наймаачинтай холбож мөнгөтэй болох гэтэл ийм хэрэг болж дээ. Ядуу улсын зовлон гэж.

Avatar

Зочин 2020-07-18 192.82.69.105

ямар юмаа хийх гэж зэвсгийн наймаачинтай холбогддог байнаа.

Avatar

Zochin 2020-07-18 192.82.76.40

myy aav n ix ch xuutsulduj bna da xuurxi xen ch gesen ingex l baisan da

Avatar

Зочин 2020-07-18 66.181.184.192

Yas amrah mamrah geed soliorood bdiin dee. Uen munun oldood unchirsun mongol zurh taitgaraliig olj baival l boloo yum bish uu?

Avatar

Зочиг 2020-07-18 98.234.112.193

Энэ нэг хүүхниы яс нь амрахгүй хэдэн ч жил болж байна даа хөөрхий ямар ч их үйлтэй юмбдээ эвий гэж.

Avatar

Зочин 2020-07-18 202.21.107.82

Энэ хэрэг Малайзын томчуултай холбоотой болохоор улс төр их орж байгаа байхдаа зайлуул. Энэ хүний сүнс хурдан амаржих болтугай.

Avatar

monh 2020-07-18 150.129.140.164

agdu agdil haid arabaen shaker. omri

Avatar

Hussein 2020-07-18 150.129.140.164

omrin nikaldan superwona. mojihandin super silkanwan tamildan tamir sonil. anidushi

Avatar

зочин 2020-07-18 202.126.90.16

12 сараас өмнөхөн малайзын хэвлэлээр монголын талаар сөрөг мэдээлэл их гарна даа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж