Италичууд цүнхээ алдахгүй болно

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Италичууд цүнхээ алдахгүй болно

Фото: пресс-служба Piquadro

Италийн арьс, ширний Piquadro компани үйлчлүүлэгч нарынхаа ачааг алдахаас сэргийлсэн төхөөрөмж бүтээжээ. Connequ  гэж нэрлэгдсэн технологио тэд энэ сард Флоренци хотноо болох эрэгтэйчүүдийн загварын Pitti Uomo гэх үзүүлбэр дээр танилцуулах гэнэ. Энэ тухай тус  компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

Дизайнчид цүнх, чемодан зэргийг тусгай гажетаар тоноглосон бөгөөд ачаанаасаа холдвол смартфон дээр  нь уг төхөөрөмж түгшүүрийн дохио өгч байх юм. Төхөөрөмж нь 40 метрийн зайд  дохио өгдөг ба түүний цэнэг нь хагас жилд хангалттай ажээ. Connequ технологийг Pulse гэх аксессуарын шагамд нэвтрүүлсэн байна.  Уг шугамд цүнх, дугуйтай чемодан, үүргэвч, гар цүнх гэрэг оржээ.

Фото: Piquadro

Piquadro  гэдэг итали компани нь цүнх, чемодан ба бусад арьсан эдлэл гаргадаг бөгөөд компанийг Марко Палмьери (Marco Palmieri) гэдэг хүн 1987 онд байгуулжээ. Үйлдвэрлэлээ тэргүүн  технологиор явуулдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж