Даваа гаригаас хүүхдийн зуслангууд үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас хүүхдийн зуслангууд үүдээ нээнэ

Даваа гаригаас хүүхдийн зуслангууд үүдээ нээнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хориог долдугаар сарын 15-н хүртэл сунгасан ч өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу дэглэмийг зөөлрүүлээд байна. Цар тахлаас сэргийлэх үүднээс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үүдээ хаасан  үзвэр үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээж  байгаа юм. Энэ зун эцэг эх, хүүхдүүдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэж байсан зуслангууд ирэх даваа гариг/2020.07.20/-аас эхлэн үүдээ нээхээр боллоо. Тухайлбал, Төв аймагт байрлалтай 12 зуслан 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авахаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн ба дараах зуслангууд ажиллана. Халдварт өвчнөөс сэргийлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн 12 зуслан энэ сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэлнэ. Үүнд,

  • Найрамдал
  • Нарс
  • Нарлаг
  • Жавхлант
  • Галакси
  • Сансар
  • Цоглог
  • Мөрөөдөл
  • Цагаан нуга
  • Шонхор
  • Анар

Маргаашийн хөгжил зэрэг зуслан үүдээ нээж бяцхан амрагчдаа хүлээн авах юм байна.Халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, маск, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг сайтар базаасан байх юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж