Твиттерт үйлдсэн халдлагыг Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Твиттерт үйлдсэн халдлагыг Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ

Твиттерт үйлдсэн халдлагыг Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэллээ

АНУ-ын хэд хэдэн тэрбумтнууд болон экс Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарын олон сая дагагчтай твиттер хаягуудыг хакердаж, дагагчдаас нь биткоиноор мөнгө залилахыг завдсан хэрэг саяхан гарсан билээ. Тэгвэл уг хэргийг тус улсын Холбооны мөрдөх товчоо шалгаж эхэлснээ мэдэгдсэн байна.

Билл Гэйтс, Жэф Безос, Илон Маск, Ерөнхийлөгч асан Барак Обама, Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден, реппер Канье Уэст нарын твиттер хаяг дээрх кибер халдлагад өртсөн ба хакерууд тэдний хаягийг булаан аваад дагагчид руу нь тэдгээр алдартнуудын хаяг руу 1,000 ам.доллартай тэнцэх биткоиныг заасан хаягт илгээвэл хоёр дахин өсөөд буцаж ирнэ гэсэн агуулгатай холбоос илгээсэн юм.

Удалгүй Твиттер компанийн зүгэээс хакеруудын талаар мэдэгдэл гаргахад тэдгээр зурвасуудаа устгаж эхэлсэн бөгөөд Твиттер компанийн зүгээс системд гарсан доголдолыг яаралтай олж илрүүлж засварлахаа мэдэгдээд байсан юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж