ХУД-ын 15 хорооны нутаг, Хурд рапид хорооллын гурван мянга гаруй оршин суугч халуун, хүйтэн усгүй болжээ. Тус хорооллын орчимд “Саксесс Райдер” компани “Тоёота” цамхагийн барилгын ажлыг эхлүүлэхдээ дулааны шугам өөрчилснөөс болж оршин суугчид баяр наадмын өмнө халуун хүйтэн усгүй болсон гэх мэдээлэл байна.
Одоогоор оршин суугчдыг хэрэглээний усаар хангасан ч дээрх компанийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын захирагч Ерөнхий менежер Т.Гантөмөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт яг одоо шалгаж байна. Тэрбээр “Оршин суугчдын хэрэглээний халуун, хүйтэн усыг баяр наадмаас өмнө холбож өгсөн. Бид холбогдох албаны хүмүүстэй хамтран компанийн үйл ажиллагаа, бичиг баримттай танилцсаны дараа шийдвэрээ гаргана” хэмээв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ