Испани: Covid-19 халдвар авсан 100 мянган булга устгана | News.MN

Испани: Covid-19 халдвар авсан 100 мянган булга устгана

COVID-19

Испани: Covid-19 халдвар авсан 100 мянган булга устгана

Испани: Covid-19 халдвар авсан 100 мянган булга устгана

Испани улсын эрх баригчид 100 мянга орчим усны булга устгалд оруулах шийдвэр гаргажээ. Учир нь тус улсын зүүн хойд хэсэгт байрлах усны булга үржүүлгийн ферм дэх амьтдаас коронавирусийн илэрсэн байна. Анх өнгөрөгч тавдугаар сард тус фермийн нэгэн ажилтны эхнэрээс коронавирусийн халдвар илэрч, улмаар түүний нөхөр болон өөр зургаан ажилтанд халдвар тараажээ.

Тиймээс Испанийн эрүүл мэндийн байгууллага хяналт, шинжилгээ хийж үзэхэд тус фермийн нийт булганы 87 хувьд нь коронавирусийн халдвар тархсныг тогтоосон байна. Ийнхүү 100 мянга орчим булгыг устгах болсон тул фермийн эздэд нөхөн олговор олгохоо амлажээ.

Испани улсын хувьд коронавирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд есдүгээрт бичигдэж байгаа ба нийт 300 мянга гаруй хүн халдвар авч, 28 мянган хүн цар тахлын улмаас нас бараад байгаа юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-17 202.179.26.170

Энэ их олон булгыг юунд хэрэглэдэг юм бол. Европчууд булга өмсөөд байгаа нь харагддаггүйшдэ

Avatar

Зочин 2020-07-17 202.131.250.130

zowj duusdaggui amitan neg bnaa

Avatar

Мулгуу 2020-07-17 192.82.70.84

Өвчлөөд л идгэнэ биз. Устгахгүй эмчлэх арга боловсруулахад ашигласан бол хүмүүст л тустай байсан бус уу

Avatar

Эх Оронч 2020-07-17 202.70.34.38

ум мани бад ми хум. Хүн гэж амьтанаас болж гэмгүй амьтад хүртэл ингэж гэж.

Avatar

Зочин 2020-07-17 192.82.76.43

Эвий дээ, үйлтэй амьтад юм даа. Амьдаараа арьсаа өвчүүлснээс дээр ч байж магад…

Avatar

Зочин 2020-07-17 213.97.25.117

тэртэй тэргүй алуулах л байсан даа.амьтад нь хөөрхий юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж