2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 38,434,407.41 төгрөгийн үнийн дүн бүхий 150,907 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард Даатгал" ХК (AIC +6.39%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB +3.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" ХК (EER -13.33%) болон "Бөөний Худалдаа" ХК (BHL -4.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.39 хувиар өсч 16543.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ