Ядуу өрхүүд хоол, хүнсний хангалтгүй байдалдаа санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Ядуу өрхүүд хоол, хүнсний хангалтгүй байдалдаа санаа зовж байна

Ядуу өрхүүд хоол, хүнсний хангалтгүй байдалдаа санаа зовж байна

Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааны эхний шатны үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Судалгааны үр дүнгээс танилцуулбал, Цар тахлаас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоосон нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг өрхүүдэд илүү нөлөөлжээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь ямар нэгэн орлого олоогүй, 73 хувь нь бизнесийн орлого буурсан байна. Коронавирусээс шалтгаалан өрхүүд бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон, үйл ажиллагаа нь тасалдсан болон үйлчлүүлэгчийн тоо буурсан зэрэг нь орлого буурахад голлон нөлөөлжээ.

Мөн малчин болон газар тариалан эрхлэгч өрхүүдийн 70 хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого буурсан байна.

Коронавирусээс шалтгаалсан сөрөг нөлөөнд цалинтай хөдөлмөр эрхэлдэг хүн ам харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэгийнх нь цалингийн орлого буурчээ.

Нийт өрхийн 73 хувь, ялангуяа ядуу өрхийн 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлээс эхлэн ямар нэгэн хэлбэрээр бэрхшээлтэй тулгарсан байна. Тодруулбал,

  • Өрхийн гишүүн нь ажилгүй болсон өрхүүд нийт өрхийн 12 хувийг эзэлж байв.
  • Нийт өрхийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ зогсоох шаардлагатай болсон.
  • Нийт өрхийн 64 хувь нь хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн гэж хариулжээ.

Ядуу хүмүүсийн бараг тал хувь нь сүүлийн 30 хоногт мөнгө, санхүүгийн дутагдал болон үнэ өссөний улмаас хангалттай хоол хүнс олж авч чадах эсэхдээ санаа зовсон байна. Мөн ядуу дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн гэж хариулжээ.

Ядуу дөрвөн өрх тутмын нэг нь (23 хувь) ирэх 7 хоногийнхоо хоол, хүнсний хангалтгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Нийт өрхийн 40-өөс дээш хувь, ялангуяа ядуу өрхийн 53 хувь ирэх сарынхаа өрхийн санхүүгийн байдалд санаа зовсон байдалтай байна. Сургуульд суралцдаг хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурав нь боловсролын зайны сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан байна.

Дийлэнх өрхүүд сургалтын үйл ажиллагааны чанар, хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаа боловч хүүхдүүдэд гэрээр суралцах сургалтын үйл ажиллагаанд нь өрхийн бусад гишүүдийн тусламж хэрэгтэй байсаар байна.

Коронавирусийн цар тахлаас шалтгаалан эрүүл мэнд болон санхүүгийн үйлчилгээ авахад өрхүүдэд ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж