Наадмаар 231 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьжээ | News.MN

Наадмаар 231 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьжээ

Наадмаар 231 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьжээ

Наадмаар 231 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьжээ

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2020.7.17/ хуралдаж байна.


Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд баяр наадмын өдрүүдэд 231 мянган автомашин орон нутгийг зорьсон бөгөөд 25 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, долдугаар сарын 10-15-нд улсын хэмжээнд зам тээврийн ослоор 25 иргэн амиа алдсаны 11 нь жолоочийн хариуцлагагүйгээс болсон. Осолд өртөж амиа алдсан хоёр иргэн нь Налайх дүүргийнх байсан, шөнийн 03.00-04.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцож яваад амиа алдсан. Зам тээврийн ослын 11 тохиолдол нь онхолдох хэлбэрээр гарсан. Хамгаалах бүсээ зүүгээгүй байсан нь цонхоор шидэгдэж амь насаа алдах шалтгаан болсон. Тээврийн хэрэгслүүд онхолдсон нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой.  Автомашин онхолдсоноос 15 зорчигч амиа алдсан. Хамгаалах бүсийг зөвхөн цагдаад торгуулахгүй байх зорилгоор зүүдэг нь эргээд амь насанд эрсдэл учруулж байна. Ард иргэд хамгаалах бүсний ач холбогдлыг ойлгохгүй байна.

Наадмын өдрүүдэд зам тээврийн осол олноор гарсан нь олон хоног үргэлжилсэн амралт нөлөөлсөн гэдгийг Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хэллээ.

Өнгөрсөн жил наадмын өдрүүдээр Улаанбаатар хотоос 110 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьж байсан бол өнөө жил энэ тоо хоёр дахин өсч 230 мянгад хүрсэн байна. 170 мянган тээврийн хэрэгсэл баруун аймгийг, 60 мянган тээврийн хэрэгсэл зүүн аймгийг зорьсон. Орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал өнгөрсөн амралтын өдрөөс эхлээд нийслэлийг чиглэсэн. Энэ амралтын өдрүүдэд ч мөн хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслүүд олноороо хөдөөг зорьсон тул Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал хэвийн байсан гэлээ.

Жолооч нар хотоос гараад хурд хэтрүүлэх зөрчил их гарч байгаа гэлээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах тарваган тахлаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Долдугаар сар гарснаар тарваган тахлын тохиолдол гарч буйг онцоллоо.  Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд бэр гуйхаар очсон хүмүүсийг тарвага боож дайлсан үйлдэл болсон. Энэ үеэр тарваганы мах идсэн 15 настай хүү 40 хүрч халуурч, тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрч аймгийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-д ирсэн. Мөн Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Саяхан Ховд аймагт зургаан настай хүүхэд үхсэн тарвагаар тоглож байгаад арьсан дээр нь тууралт гарч өндөр хэмтэй халуурч байна гэх өгүүлэмжтэй байгаа тохиолдол дээр албаныхан ажиллаж байна. Гурван хоногийн өмнө Эмээлтийн постод тарваганы гурван тулам хураагдсан гэв. Монгол Улсад тарваган тахлын нас баралт 39.6 хувьтай байгаа бөгөөд баруун аймгуудад голомтын идэвхжил өндөр байгааг дурдлаа. Тиймээс амралт зугаалгаар явахдаа голомтот бүс нутгаар явахдаа вакцин хийлгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэлээ. Мөн Улаанбаатарын шалган нэвтрүүлэх цэгүүдэд хяналтыг сайжруулах шаардлагатай гэв. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байгааг дурдлаа. Мөн наадмын үеэр орон нутгий зорьсон 231 мянган машины хэд нь тарвага авч орж ирэхийг завдахыг мэдэхгүй гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Баяр наадам, амралтын өдрүүдэд зам тээврийн осол, тарваган тахлаар нас барсан харамсалтай тохиолдлууд гарч байна. Орон нутгийг 200 мянга гаруй автомашин зорьсон гэлээ эдгээр машин бүгд буцаж ирнэ. Тиймээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-17 150.129.141.206

Юу вэ жинхэнэ оркууд.230 мянган машин.Нэг машин дунджаар 3 хүн.с** 690К оркуудаа наанаа тэгээд шингээд үлдээч.1.5М хүн амаас яг зайлах ёстой 690К орк тэндээ үлдэхгүй яасын

Avatar

зочин 2020-07-17 203.91.115.48

замын цагдаа анхааруулаад л байсан …..тэд үл тоосон….. бие биенээ хүндэтгэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж