Эрдэмтэд метал идэж, калори гарган авдаг нян зуу гаруй жил оршин байсаар ирсэн хэмээн таамаглаад, түүнийгээ батлахын тулд судалж байгаад санамсаргүй олж нээжээ. Калифорнийн технологийн хүрээлэнгийн микробиологич нар чөлөөт цагаараа шохой хэлбэрийн манган ашиглан туршилт хийсний дараа дээрх нянг санамсаргүй нээсэн байна.
Тухайлбал, судалгааны багийн гишүүн профессор Жаред Лидбеттер туршилт хийсэн шилэн саваа цэвэрлэхийн тулд дэвтээхээр албан өрөөнийхөө угаалтуурт үлдээгээд, хуаранд хийж байсан гол ажил нь дууссан тул хэдэн сарын турш ирээгүй гэнэ. Харин эргэж албан өрөөндөө ирэхэд шилэн сав хар зүйлээр бүрхэгдсэн байжээ. Тэрбээр хар зүйлийг судалж үзтэл тэр нь крантны уснаас ихээр агуулагддаг, шинээр нээсэн нянгийн нөлөөгөөр эссэн манган байжээ. Профессор Лидбеттер “Энэхүү шинээр нээсэн нянгийн олон төрөл, хамаатнууд гүний усанд агуулагддаг гэдэг нь тодорхой болж байна” хэмээн ярьжээ.
Байгаль дээр нянгууд бусад амьд биетүүдийн энергийн эх үүсвэр болгох боломжгүй мятал гэх мэт материалаар хооллодог нь тун гайхалтай. Харин метал манганыг иддэг нян өнөөг хүртэл бүртгэгдэж байгаагүй гэнэ.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ