Хятадын Шинжаан-Уйгур бүс нутгийн нийслэл Өрөмч хотод өчигдөр орой (2020.7.16) гэнэт хөл хорио тогтоожээ. 3,5 сая оршин суугчтай тус хотод 149 хоногийн дараа коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээр хөл хорио тогтоосон байна. Сэжигтэн эрэгтэй нь Өрөмч хотоос Хятадын зүүн хэсгийн Зежянь мужид очсоныхоо дараа халуурсан гэж албаныхан мэдэгджээ. Үүний зэрэгцээ 24 настай худалдагч эмэгтэй хоолой нь өвдсөн зовиуртай өнгөрсөн Баасан гаригт эмнэлэгт очсон ба дөрөв хоногийн дараа коронавирусийн халдвараар оношлогджээ.
Улмаар Өрөмч хотын ганц метрог зогсоож, онгоцны нислэгүүдийг цуцалж, нисэх буудалд хүмүүсийн хөлийг хязгаарлажээ. Хөл хорих тухай мэдээлэл цацагдсаны дараа зарим дүүрэгт сандралдсан хүмүүс дэлгүүрт бөөгнөрсөн байна. Мөн зарим оршин суугчид ердөө ганц тохиолдол бүртгэгдсэнээс болж метрог зогсоож, нислэгүүдийг цуцалсныг шүүмжилж Вэйбо сайтад бичжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Зочин 2020-07-17 103.229.123.24
Үрэмч гэдэггүй билүү
Зочин 2020-07-17 202.9.46.45
Хятадууд задрах гээд сүүд боож байна аа!
Энэ Ковид Хонгконг бослогыг дарах ихээхэн тус болсон .
Одоо бүр Шинжаан буюу Дорнод Улсыг нам дарах бодлого.
Зочин 2020-07-17 59.153.114.186
Монголжсон казакуудыг халх үндэстэнд тооцох шаардлагатай байна. Олон жил болсон уусчихсан
ШИНЖААН УЙГАР 2020-07-17 202.179.25.219
ЭНЭ Ч ӨӨР ЗОРИЛГОТОЙ ХӨЛ ХОРИО БАЙХ ӨӨ.
Зөв орчуул 2020-07-17 64.119.26.200
Өрөмч гэнэ үү
Tr 2020-07-17 66.181.178.229
Наад нэг хүүхэн чинь англи хэл дээр гарсан мэдээллийн орос орчуулгыг чадан ядан орчуулсан болоод (алдаа мадаг бол аймшиг, орос бүү хэл монгол хэлэндээ ч маш муу, яаж нэг сургууль мургууль төгссөн юм бол, хөөрхий) нэг их English мэддэг амьтан болсон дүр эсгэж мэдээнийхээ эх үүсвэрийг BBC, CNN энэ тэр гэж бас гангарна аа. Миний дүү, өөрөөс чинь илүү хэл ус мэддэг хүмүүс бас байдаг юм шүү дээ. Мэдэх мэдэхдээ бүр сайн мэднэ гээч.
Зочин 2020-07-17 66.181.178.229
УйгУр биш УйгАр гэдэг байх шүү.