Н.Цогт: Нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Н.Цогт: Нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна

Н.Цогт: Нотлох баримт хангалтгүй гэж үзэж байна

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм. Шүүх хуралдаан түр завсарлах үед шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний зүгээс нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж байгаа юм.


ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ӨНӨӨДӨР ШИЙДВЭРЭЭ ГАРГАНА ГЭЖ ХАРЖ БАЙНА

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.ЦОГТ: 

-Шүүх хуралдаанаар өчигдөр нотлох баримтыг шинжлэн судалж дууссан. Өнөөдөр улсын яллагч дүгнэлтээ хэллээ. Өмгөөлөгч нар цагаатгах талын байр суурьтай байгаа дүгнэлтүүдээ хэлсэн. Хоёр дахь мэтгэлцээнээр нэмэлт тайлбарууд  хэлсэн. Өчигдрийн шүүх хуралдаанаар нотлох баримтууд хангалтгүй гэж үзэж байна. Хууль зөрчсөн нотлох баримтуудаас нэг асуудлыг онцолж байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа нь Сангийн яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад Сангийн яам өөрөө хохирогч болж, Сангийн яамны хийгээгүй ажилд өөр хүмүүсийг буруутгаж байна. Энэ бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн л хүлээж авах ёстой асуудал. Үүнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдүүлэг өгөх ёстой.  Тиймээс хуульч өмгөөлөгчид гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Дээр нь манай үйлчлүүлэгч 2015 онд төрийн алба хааж байгаагүй. Төрийн албан хаагч биш. Тийм учраас хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг хасч өгнө үү гэсэн хүсэлтээ өгөөд байна. Миний зүгээс цагаатгах ёстой гэж үзэж байна. Энэ үүднээс шийдэх болов уу. Шүүх хуралдаанаар хоёр дахь удаагийн тайлбар хийсэн тул дуусах шатандаа орж байна. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргачих болов уу гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж