Хятадын Шинжааны муслим шашинт иргэдэд хүчирхийлэл үйлдэж буй явдалд тусалсан компаниудад хуулийн дагуу шийтгэл онооно хэмээн Вашингтон мэдэгдсэн билээ. Харин БНХАУ үүний хариуд хятад компаниудаа хамгаална гэдгээ мэдэгджээ.
Сүүлийн үед АНУ, БНХАУ хоёр улс Шинжаан дахь хүний эрх, худалдаа, Хонгконг зэргээс болоод үл ойлголцол ихтэй байгаа билээ. Ялангуяа Шинжаан дахь муслим шашинт уйгуруудыг хууль бусаар хорьж шийтгэж байгааг АНУ эсэргүүцэн олон арга хэмжээ авахаа анхааруулсан билээ.
Харин БНХАУ-ын талаас АНУ-ыг улсын дотоод хэрэгт хошуу дүрсэн хэмээн буруутгахын сацуу Хятад байгууллагуудыг харлуулахын тулд хүний эрхийн асуудлыг ашиглаж байна хэмээн буруушааж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-ын Худалдааны яамны сайд “Энэ үйлдэл нь зөвхөн БНХАУ төдийгүй АНУ, цаашлаад дэлхийн бүх хүнд хортой үр дагавар авчирна. БНХАУ-ын зүгээс АНУ-ыг уг үйлдлээ зогсоохыг хатуу шаардахын зэрэгцээ дотоодын компаниудаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаа мэдэгдэж байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ