Хөвсгөл нуур бохироос биш үерийн уснаас булингартаж харагджээ | News.MN

Хөвсгөл нуур бохироос биш үерийн уснаас булингартаж харагджээ

Хөвсгөл нуур бохироос биш үерийн уснаас булингартаж харагджээ

Хөвсгөл нуур бохироос биш үерийн уснаас булингартаж харагджээ

Хөвсгөл аймгийн Ханх суман дахь "Agartha Resort"  амралтын газар Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг гэх асуудлаар мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэдийн зүгээс нуурын ус булингартсан хэсгийн үзүүрт нарийхан цагаан зүйл харагдаж буй нь  тус амралтын газрын бохир урсгаж буй хоолой хэмээн хардаж байгаа юм.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох албаны хүмүүстэй хамтран ажлын хэсэг байгуулж өнөө өглөө Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоор завьтай тандалт хийж цахим орчинд тарсан зураг дээрх газарт очжээ. Ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцахад нуурын эрэгрүү шинэс мод унасан ховил дагаж ойр орчмын шаварлаг хөрс бороо, үерийн усаар дамжин нууранд орсон байдалтай байжээ. Иймд нуурын усны болон хөрсний дээжийг авч, дроноор бичлэг хийн баримтжуулсан байна.

Шинжилгээний дүнгээр Хөвсгөлийн Балчирганат гэх газарт уулнаас шар усны үер орж байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Усны шинжилгээний албан ёсны хариу  маргааш гарах юм байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн "Агарта ресорт" амралтын газарт шалгалт явуулж хяналтын ажлыг үргэлжлүүлж байна. Мөн ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас дээрх асуудлаар шалгалтын ажиллагаа явуулж  байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-17 150.129.141.51

Амралтын газруудыг хаацайлах уу?эсвэл нуураа хамгаалах уу? гэвэл нуураа хамгаалах нь хамгийн чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой

Avatar

Зочин 2020-07-17 150.129.141.51

Заз амь тэмцэн хамгаалах юм даа Нуурын эргээс дор хаяж 1км т амралтын газраа барьж байгуулах Одоо амралтын газруудаа буулгаж бууриа цэвэрлээд нуурын эргээс 1 км т,үерлэхэд бохир нуур луу орж ирэхээргүй байхаар төлөвлөж дахин барьсан нь дээр биз Нуур гол усны ойролцоох амралтын газруудыг бүгдийг нь 1 км т нүүлгэ Буурин дээр нь баастай баахан нүх үлдэх л бх Мөн уул уурхайн хороор бохирлогдсон нуур гол горхи уурхайн тогтоол ус зэргийг алсдаа хүн ууж хордож өвчин тахалд өртөж хэцүүднэ шүү Анхаарах

Avatar

Зочин 2020-07-17 150.129.141.51

Ирээдүй хойчдоо л аюултай юм үлдээгээд байгаа юм шүү дээ Одоо бид ус бохир эсэхийг мэдэж бга ч яваандаа мартагдаж хойч үеийнхэн уурхайнуудын бохирлосон хортой усыг ууж аюулд өртөнө Байгалийн ус бохирлосон уурхайнуудыг үтэр түргэн хаах

Avatar

Зочин 2020-07-17 202.131.240.170

Ardchilsan namiin hen negenii ezemshliin amralt bololtoi. News.mn yaasan hurdan surtal uhuulga hiij bh yum…

Avatar

Зочин 2020-07-17 202.21.103.158

Сайн байна, ингэж л ажиллах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж