Найз охинтойгоо урсгал сөрөн зугаалсан жаалыг саатуулжээ | News.MN

Найз охинтойгоо урсгал сөрөн зугаалсан жаалыг саатуулжээ

Найз охинтойгоо урсгал сөрөн зугаалсан жаалыг саатуулжээ

Найз охинтойгоо урсгал сөрөн зугаалсан жаалыг саатуулжээ

БНХАУ-ын Хэбэй мужийн Зунхуа хотод бяцхан жаал хүү тоглоомон машиндаа үеийн охиныг суулгаад замын хөдөлгөөнд оролцож байгаа нь замын хяналтын камерт бичигдэн үлджээ.

Азаар нэгэн эмэгтэй жолооч урсгал сөрөн явж буй хүүхдүүдийг анзааран, амжиж зогсоосон тул хүүхдүүд гэмтэж бэртээгүй байна.

Тэд хөршийнөө хашаанд машинаар тоглож байсан бөгөөд эцэг эхдээ мэдэгдэлгүй ийнхүү машин зам руу орсон байжээ. Ойролцоо явж байсан цагдаа нар дээрх эмэгтэйд тусалж, хүүхдүүдийг "саатуулжээ".

Хүү, охин хоёр бэртэж гэмтээгүйгээр зогсохгүй цагдаа нартай хамт зургаа даруулаад амжсан байна. Удалгүй цагдаа нар хүүхдүүдийн эцэг эхийг дуудаж хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж