НҮБ өмнөд Судан дахь монгол цэргүүдийг сайшаав

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

НҮБ өмнөд Судан дахь монгол цэргүүдийг сайшаав

НҮБ өмнөд Судан дахь монгол цэргүүдийг сайшаав

Монгол энхийг сахиулагч цэргүүдийн аюултай байдалд оновчтой шийдвэр гаргадаг, өндөр сахилга бат, ур чадвар, тэсвэр хатуужлыг дэлхийн олон улс орнууд төдийгүй НҮБ хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлдэг билээ.

Тэгвэл өчигдөр/2020.07.16/ өмнөд Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар нүүрном хуудсандаа монгол цэргүүдийг эрс сайшаасан нийтлэл оруулжээ. Тухайлбал, өмнөд Суданы Бентиу хотод үүрэг гүйцэтгэж буй монгол энхийг сахиулагчдын хамгаалж буй баазад гэр бүлийн хүчирхийлэл болон бусад олон шалтгааны улмаас орон гэрээсээ дайжиж, хамгаалалт хүссэн олон мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд хуаран байгуулан амьдардаг аж. Харин монгол цэргүүд тус эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд түлээний мод бэлтгэхээр хүнд хэцүү зам туулсныг ийнхүү онцолжээ.

Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар нүүрном хуудсандаа “Монгол энхийг сахиулагчид аюул нүүрлэхэд хэнээс ч илүү эр зориг гаргадгаараа алдартай. Тэгвэл Судан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газартай хамтран ажилладаг эдгээр монгол цэргүүд Бентиу хот дахь НҮБ-ын хамгаалалтын бүс дэх эмэгтэйчүүдийг хамгаалаад зогсохгүй, тэдэнд түлээний мод бэлдэж өгөхийн тулд хорт могой элбэгтэй зам, аадар бороо, үер, намаг дундуур ажралгүй явж байгаа нь энэ. Цэргүүд цар тахлын үед ч ажлаа хийсээр байна” хэмээн бичжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
208
ЗөвЗөв
17
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж