Сөүлийн прокурорууд сарын өмнө Пёньян холбооны оффисоо дэлбэлсэн хэрэгт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа талаар албаныхан өчигдөр/2020.07.16/ мэдээлжээ. Сөүлийн төв дүүргийн прокурорууд сөүлийн нэгэн хуульчаас Ким Ё жоны эсрэг гомдлыг хүлээн авч, улмаар ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт эхлүүлсэн гэнэ.
Ийнхү гомдол гаргасан учир нь хуульч Ли Кюн Жэгийн хэлж буйгаар холбооны оффис БНАСАУ-ын нутаг дээр оршиж байсныг эс тооцвол БНСУ-ын хөрөнгөөр барьсан тул БНСУ-ын хөрөнгө байсан хэмээн үзэж болох гэнэ. Ингэхдээ тэр зөвхөн Ким Ё Жон төдийгүй БНАСАУ-ын цэргийн дарга Пак Жон Чоны эсрэг бас гомдол гаргажээ. БНСУ-ын эрүүгийн хуулийн дагуу тэд тэсрэх бөмбөг хэрэглэн энх тайван байдал алдагдуулсан, санаатайгаар нийтийн өмчийг нураасан учир 7 жил хоригдохоос эхлээд цаазлах хүртэл ял сонсох учиртай аж. Хэдий БНСУ 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй ч хуулинд ялын дээд хэмжээ хэвээрээ байгаа юм.
Өнгөрсөн сард Ким Ё Жон “Хэрэггүй барилгыг удахгүй газартай нь тэгшилнэ” хэмээн мэдэгдсэнээс хойш төд удалгүй Пёньян Сөүлтэй холбоо барьдаг байсан хилийн ойролцоох холбооны оффисыг дэлбэлсэн билээ.
Бодит байдал дээр Ким Ё Жон, Пак Жон Чон нарыг Сөүл шийтгэх бараг боломжгүй ч ийнхүү гомдол гаргаж, хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Лигийн хэлснээр умард солонгосчуудад удирдагчдынх нь туйлбаргүй, явуургүй занг ойлгуулах зорилготой гэнэ.
Эх сурвалж: AFP.COM
Зочин 2020-07-17 66.181.161.40
яахав өнөө маргаашдаа ялаа эдлэхгүй ч гэсэн 20, 30 жилийн дараа 2 солонгос нэгдсэн үед ялаа эдлэх байх. 2 германы адилаар хойд нь өмнөддөө нэгдэх болов уу
Зочин 2020-07-17 64.119.16.10
САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦНА ГЭЖ ЭД НАР ИНГЭЭД ХАА ХҮРДЭГ ЮМ
Зочин 2020-07-17 202.21.107.98
ХОЙД СОЛОНГОСУУД ЧАДДАГ Л БАЙХГҮЙ ЮУ?…
Зочин 2020-07-17 192.82.69.230
Монгол ийм болнодоо болно.
Zochin 2020-07-17 66.181.176.162
Mulguu em ulsaa samarna, yasan ch tsustui yum, buhel buten 2 ulsiin baiguulamj delbelj bdag
Zochin 2020-07-17 67.81.184.102
Communnist uudiin tarhi ugaagdsan b.dag gedgiig bid medne shuudee
ХУУЛЬЧ 2020-07-17 192.82.64.190
БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ИНГЭЖ МУУР ХУЛГАН БОЛЖ ТОГЛООД ХОЙДУУД ХОЖИХООС ӨМНӨДҮҮД ХОЖИХГҮЙ ДЭЭ ,,,,,ТЭГСЭНЭЭР БИЕ БИЕНЭЭ ХҮНДЭТГЭЭД ЯВБАЛ АЛЬ АЛИНД НЬ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ,,,,,,,НЭГ ҮНДЭСТЭН ИНГЭЖ ТЭНЭГТЭХЭЭР СҮЙРДЭГ ХОЙНО ,,,,,МАНЖУУДЫН ХОЙНООС ОРОХ БИЗ ,,,,,,,,,,,
\
Зочин 2020-07-17 202.179.24.171
Umnud solongt irlee l bol bariwchlana gesen ug.
Explode 2020-07-17 202.126.90.54
Лаг хүүхэн бэ….энэ саарал ордонг дэлбэлчих зүрхтэй эх оронч Монголд бгаа боловуу…..
Зочин 2020-07-17 192.82.72.173
ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ?
Зочин 2020-07-17 182.160.0.9
Тэнгэрийн амьтан руу газраас яаж ч сарвалзаад нэмэргүй юм байх аа
Зочин 2020-07-17 202.9.46.187
chuham aa chuham.