Сөүлийн прокурорууд сарын өмнө Пёньян холбооны оффисоо дэлбэлсэн хэрэгт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа талаар албаныхан өчигдөр/2020.07.16/ мэдээлжээ. Сөүлийн төв дүүргийн прокурорууд сөүлийн нэгэн хуульчаас Ким Ё жоны эсрэг гомдлыг хүлээн авч, улмаар ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт эхлүүлсэн гэнэ.
Ийнхү гомдол гаргасан учир нь хуульч Ли Кюн Жэгийн хэлж буйгаар холбооны оффис БНАСАУ-ын нутаг дээр оршиж байсныг эс тооцвол БНСУ-ын хөрөнгөөр барьсан тул БНСУ-ын хөрөнгө байсан хэмээн үзэж болох гэнэ. Ингэхдээ тэр зөвхөн Ким Ё Жон төдийгүй БНАСАУ-ын цэргийн дарга Пак Жон Чоны эсрэг бас гомдол гаргажээ. БНСУ-ын эрүүгийн хуулийн дагуу тэд тэсрэх бөмбөг хэрэглэн энх тайван байдал алдагдуулсан, санаатайгаар нийтийн өмчийг нураасан учир 7 жил хоригдохоос эхлээд цаазлах хүртэл ял сонсох учиртай аж. Хэдий БНСУ 1997 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй ч хуулинд ялын дээд хэмжээ хэвээрээ байгаа юм.
Өнгөрсөн сард Ким Ё Жон “Хэрэггүй барилгыг удахгүй газартай нь тэгшилнэ” хэмээн мэдэгдсэнээс хойш төд удалгүй Пёньян Сөүлтэй холбоо барьдаг байсан хилийн ойролцоох холбооны оффисыг дэлбэлсэн билээ.
Бодит байдал дээр Ким Ё Жон, Пак Жон Чон нарыг Сөүл шийтгэх бараг боломжгүй ч ийнхүү гомдол гаргаж, хэрэг үүсгэн шалгаж байгаа нь Лигийн хэлснээр умард солонгосчуудад удирдагчдынх нь туйлбаргүй, явуургүй занг ойлгуулах зорилготой гэнэ.
Эх сурвалж: AFP.COM
Холбоотой мэдээ