Төгс зураг авахын тулд хүүгээ эрсдэлд оруулсан аав олны шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Төгс зураг авахын тулд хүүгээ эрсдэлд оруулсан аав олны шүүмжлэлд өртөв

Төгс зураг авахын тулд хүүгээ эрсдэлд оруулсан аав олны шүүмжлэлд өртөв

Хятадын нийслэл Бээжин хотын Фаншан дүүрэгт орших Хонжин замд хүүтэйгээ зугаалж явсан аавын хариуцлагагүй үйлдэл тус улсын олон арван мянган цахим сүлжээ хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэжээ. Түүнчлэн үүнийг олон улсын хэвлэлүүд ч шүүмжлэн бичсэн байна.

Жуулчид ихээр зорин ирдэг Хонжин зам нь далайн түвшнөөс 905 метрийн өндөрт оршдог,  эгц өндөр уулыг ороон, мушгиралдуулан барьсан, өндөр хавцал бүхий үзэсгэлэнтэй бөгөөд маш аюултай зам юм. Хонжин замын орчимд таван настай хүүтэйгээ зугаалж явсан аав замын аюулгүйн хаалтыг давж, хүүгийнхээ зургийг авахаар хүүгээ өндөр хавцал руу унжуулан гараас нь барин суужээ. Түүний уг үйлдлийг харсан нэгэн аялагч гар утсан дээрээ бичлэг хийж,  энэ аавыг шүүмжлэн цахим сүлжээндээ бичлэгийг нийтэлсэн нь олон мянган хүнд хүрч, хүмүүс ч дургүйцлээ илэрхийлсэн байна.

Маш олон хүмүүс тэр аавыг “эцэг байх эрхгүй”,  “ганц зурагны төлөө хүүхдийнхээ амь насыг эрсдэлд орууллаа” гэх мэтээр шүүмжилсэн байна. Түүнчлэн аав хүү хоёрын хажуугаар өнгөрсөн хүмүүс хүү нь уйлж, гар нь чичирч байсан хэмээн ярьжээ.

Эх сурвалж: DAILYMAIL

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж