Нүүдэлчид мянган жилийн өмнөөс муур тэжээсэн байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Нүүдэлчид мянган жилийн өмнөөс муур тэжээсэн байж магадгүй

Нүүдэлчид мянган жилийн өмнөөс муур тэжээсэн байж магадгүй

Шинэ олдвор, судалгааны үр дүнд судлаачид муур торгоны зам дагуух улсуудад мянга орчим жилийн өмнө тэжээвэр амьтан болсон байж магадгүй хэмээн дүгнэжээ. Торгоны зам дагуу буюу өнөөгийн Казахстан улсын өмнөд хэсгийн газар нутгаас олдсон муурын араг ясыг судалсны үндсэн дээр нүүдэлчид, малчид тухайн үед муур тэжээдэг байсныг баталсан байна.

Муурын бүтэн араг яс олдоно гэдэг бол их ховор зүйл аж. Тиймээс Казахстанаас олсон тэрхүү ясыг судлаачид ихэд сонирхон, судалж үзсэн байна. Судалгааг Германы Мартин Лютер их сургуулийн эрдэмтэд ахлан хийсэн гэнэ. Тэд “Египет, Ром зэрэг эртний улсууд муур тэжээдэг байсан гэгддэг ч түүнээс өөр газарт, өөр цаг хугацаанд муурнууд хаана, хэрхэн амьдарч байсан тухай бид сайн мэддэггүй. Тиймээс энэ судалгааны үр дүн хүн төрөлхтөн эрт үед амьтадтай хэрхэн харьцдаг байсан талаар бидний мэдэхгүй олон зүйлийг ил болгож байна” хэмээн судалгааг ахалсан Ашлиг Харуда хэлжээ.

Жанкент нутгаас олдсон дээрх ясыг нарийвчлан судалж үзэхэд эл муур амьдралдаа их зовлон амссан аж. Тухайлбал олон яс хугарснаас гадна нас барах үед нь шүд нь бүрэн биш байсан байна. Цаашлаад ясан дахь химийн найрлагыг судлан иддэг байсан хоолыг нь олж мэдэхэд тус муурыг эзэн нь маш их халамжилдаг байсан нь тодорхой болжээ. Учир нь тухайн үеийн нохой болон бусад тэжээвэр амьтны үлдэгдлээс олддогоос хамаагүй илүү протейн муурны яснаас олджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүмүүс тэжээвэр амьтандаа ихэвчлэн хоолны үлдэгдэл өгдөг байсан бол дээрх муур үргэлж мах иддэг байсан аж. Мөн дээр дурьдсанчлан муурны шүд бүрэн биш учир махыг татаж, жижиглэн өгдөг ч байсан байж магадгүй юм.

Цаг үеийг нь харьцуулж үзвэл тус муурыг Түрэг угсааны Огуз овгийн хүмүүс тэжээж байсан байх магадлал хамгийн их аж. Огузчууд төв Ази буюу өнөөгийн Монгол улс, Казахстан улсын нутгуудаар нүүдэллэн амьдарч байсан гэдэг.

Нүүдэлчид амьтдыг ямар нэгэн зорилгоор тэжээдэг байсан. Тухайлбал малыг уналга, ачилга, хүнсэнд, харин нохойг мал сүргээ мануулах гэж тэжээдэг бол муурыг зүгээр л тэжээвэр амьтан болгон тэжээж байсан нь сонирхолтой.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж