Улсын харцага О.Хангайд чимэг олголоо

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Улсын харцага О.Хангайд чимэг олголоо

Улсын харцага О.Хангайд чимэг олголоо

Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд допинг хэрэглэн зодоглосон нь олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториар батлагдсан улсын начин Д.Цэрэнтогтоход тавын даваанд унасан Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангайд “Өсөх идэр” чимэг олгожээ.

Допинг илэрсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг хоёр жилээр хасч, давсан бүх давааг нь хүчингүйд тооцон, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор болсон билээ. Тэгвэл өнөөдөр/2020.07.17/ Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олгох үеэрээ үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэрээр 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон Улсын харцага Оргихын Хангайд "Өсөх идэр" чимэг олгосон үнэмлэхийг гардуулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж