ДОХ-ын 2 тохиолдол илэрч, нийт тохиолдол 295 болов

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

ДОХ-ын 2 тохиолдол илэрч, нийт тохиолдол 295 болов

ДОХ-ын 2 тохиолдол илэрч, нийт тохиолдол 295 болов

Үндэсний статистикийн хороо 2020 оны хагас жилийн тайлангаа өнөөдөр /2020.07.17/ танилцууллаа. 2020 оны эхний хагас жилийн байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчид 17 мянга болж, өмнөх оны мөн үеэс 5798 (25.4%)-аар буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 5071 (74.4%)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 1209 (52.8%)-өөр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 729 (75.1%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 995 (2.3 дахин)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 744 (24.5%)-өөр, трихомониазаар өвчлөгчид 297 (13.7%)-гоор, гонококкт халдвараар өвчлөгчид 19 (0.7 %)-өөр, ХДХВ/ДОХ-оор өвчлөгчид 3 (50.0%)-аар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны зургадугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1130 болж, өмнөх сараас 261 (13.8%)-
ээр, цусаар дамжих халдварын тохиолдол 19 болж, 7 (26.9%)-гоор тус тус буурч, харин гэдэсний халдварт өвчин 322 болж, 102 (46.4%)-оор, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 424
болж, 19 (4.7%)-өөр тус тус нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод 2020 оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 295 болсон байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ТӨРӨЛТ БУУРАВ

Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жил 37.9 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 492 /1.3 хувь/-иар буурчээ. Харин нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 19 мянга 563-д хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 3.5 мянган хүнээр, өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 226 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10 мянга нь эмэгтэйчүүд байна. 2020 оны эхний хагас жилд 13 мянга 943 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх он мөн үетэй харьцуулахад 3723-аар буурсан байна.

УЛСЫН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2 ИХ НАЯД ХҮРЭВ 

Монгол Улсын төсөв 2 их наяд 198 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Харин зургадугаар сарын байдлаар улсын төсөв 619.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өнгөрсөн таван жилийн байдалтай харьцуулахда хамгийн их алдагдалтай сар болж байна.

Харин гадаад худалдааны хувьд эерэг үзүүлэлт ажиглагдсан байна. Тодруулбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт эргэлт 5288.5 сая ам.доллар, тэнцэл 368.2 сая ам.долларт хүрчээ. Экспортын хувьд 2828.3 сая ам.доллар, импорт нь 2460.1 сая ам.долллар хүрэв. Харин зургадугаар сард гадаад худалдааны тэнцэл 354.3 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн таван жилийн нөхцөл байдалтай харьцуулахад хамгийн их ашигтай ажилласан сар болж байна.

Үүний зэрэгцээ, төгрөгийн хадгаламжийн хувьд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад огт өсөөгүй, 10.9 их наяд төгрөгт хадгалагдаж байна. Харин валютын хадгаламжийн хувьд 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж