ТЦА: 7 хоногт долоон хүн амиа алдаж, 27 хүн гэмтэв

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

ТЦА: 7 хоногт долоон хүн амиа алдаж, 27 хүн гэмтэв

ТЦА: 7 хоногт долоон хүн амиа алдаж, 27 хүн гэмтэв

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор долоон хүн амь насаа алдаж,  27 хүн бэртжээ. Ослоор амь насаа алдсан хүмүүсийн  гурав нь хүүхэд аж.  Тээврийн цагдаагийн албанд   энэ сарын 13-16-н хүртэл зам тээврийн ослын шинжтэй 294 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.  Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

ПОРТЕР ГЭР МӨРГӨЖ 1 НАСТАЙ ОХИН АМЬ НАС БАРЧЭЭ 

2020.07.13  Архангай аймгийн цэнхэр сумын Алтан овоо багт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Ц нь амь насаа алджээ.

2020.07.13  Дорнод аймгийн Цагаан овоо сумын шороон замд Hyundai-Porter маркийн автомашины жолооч 33 настай эмэгтэй А нь Монгол гэр дайрсан осол 19:00 цагийн орчимд гарчээ. Жолоочийн буруутай үйлдлээс болж гэрт байсан нэг настай эмэгтэй О амь насаа алдсан байна.

2020.07.14  Налайх дүүргийн 1-р хорооны нутаг асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 47 настай эрэгтэй, Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг шөнийн 04:00 цагт гарчээ.

2020.07.14 Төв аймгийн Сэргэлэн суманд “Жуулчны бааз” гэх газрын орчимд Toyota-Prius маркийн автомашин онхолджээ. Өдрийн 11 цагийн орчимд гарсан уг ослын үеэр  39 настай,эрэгтэй Э нь амь насаа алдаж гурван хүн бэртсэн байна.

2020.07.15  Архангай аймгийн “Цагаан даваа”-нд 15:00 цагийн орчимд  Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч 5 тээврийн хэрэгслийн шатаж, 2 хүний амь нас хохирч, 16 хүн их бага хэмжээний түлэгдсэн.

2020.07.16  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд  Kia Bongo маркийн автомашины жолооч Э нь хашаан дотор хөдөлгөөн эхлэх үедээ 2 настай Ө мөргөж амь насыг хохироожээ.

2020.07.16  Ховд аймаг Дөргөн сум Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт Даун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч М нь Мустанг 5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч Б-ийн амь нас хохирчээ.

      АВТО ОСЛООР ДӨРВӨН ХҮҮХЭД БЭРТЭВ

Зам тээврийн ослын улмаас  27 хүн бэртэж гэмтсэний 4 нь хүүхэд аж. Авто ослоор  бэртэж гэмтсэн, амь насаа алдсан зэрэг шалтгааныг хэлбэрээр нь авч үзвэл,

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 5
  • Мөргөлдөх хэлбэрээр – 20
  • Онхолдох хэлбэрээр – 3
  • Шатах хэлбэрээр – 2
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр – 5 тус тус бүртгэгдсэн байна.

 Цагдаагийн алба хаагчдын энэ долоо хоногийн хяналт шалгалтаар согтуугаар жолоо барьсан 110 жолоочийг илрүүлж, эрхээ  хасуулсан ч жолоо барьсан таван хүнийг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 378 жолоочид Зөрчлийн тухай хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгууль ногдуулжээ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж