ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрч, хоёр хүн эдгэлээ | News.MN

ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрч, хоёр хүн эдгэлээ

COVID-19

ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрч, хоёр хүн эдгэлээ

ЭМЯ: Нэг хүнээс коронавирус илэрч, хоёр хүн эдгэлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.17/ коронавирусийн цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны Тандалт судалгааны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 13 сая 885 мянган хүн өвчиллөө. Сүүлийн 24 дэлхийд 226 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 16 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал, АНУ-д 67 мянга, Бразилд 45 мянга, Энэтхэгт 32 мянган хүн өвчилсөн байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6.4 мянган хүн шинээр халдвар авч, 167 хүн эндсэн байна. Манайхтай хил залгаа Тува, Буриад, Читад 35-45 хүн өвчиллөө. Манайд сүүлийн 24 цагт 132 хүн ажиглалтаас гарч, 32 хүн ажиглалтад орж одоогоор нийт 2994 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 41 их эмч, 70 резидент үйлчилж байна. Үүргийн онгоцоор ирсэн 52 хүн Цэргийн төв эмнэлэгт байгаа. Мөн сүүлийн 24 цагт 119 шуурхай утсанд 125 дуудлага, шуурхай аппликейшнд нэг хүн холбогдож, мэдээлэл авсан байна. Иргэд анхаарал суларч, амны хаалтгүй бөөнөөрөө явж байгаа талаар сэрэмжлүүлэг их ирүүлж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.ЯНЖМАА:
-Бразилд өчигдөр 45400 шинэ тохиолдол бүртгэгдсэн. БНЭУ-д 32600 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 968 мянга боллоо. Казахстанд өчигдөр 1674 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар 63100 болсон. Австралид 330 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдлээ.БНСУ-д өчигдөр 60 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн. БНХАУ-д өчигдөр шинээр 10 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ес нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
ЭМЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга Э.ОЮУНСҮРЭН:
-Covid-19-т халдвар гарснаас хойш өнөөдрийн байдлаар дэлхийд 45119 эрдэм шинжилгээний бүтээл гараад байна. Вакцины бүтээх 163 ажил явагдаж байна. Үүний 23 нь туршилт явуулах зөвшөөрлөө аваад байна. АНУ-ын эрдэмтдийн бүтээсэн вакцин судалгааны гуравдугаар шатандаа явж байна. Эрдэмтдийн судалгаагаар Covid-19 вирус нойр булчирхайг гэмтээх эрдсэлтэй гэж үзсэн. Мөн эрдэмтэд шаардлагагүй тохиолдолд гэртээ байх, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хаах шаардлагатай гэж үзэж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
– ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.7.16/ 438 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 437 хүнд вирус илрээгүй ч долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүнд вирус илэрлээ. Энэ иргэн нь 18 настай эрэгтэй байлаа. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилалд шилжлээ. Батлагдсан тохиолдол 262 байгаагаас 211 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 51 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа 50 хүний биеийн байдал хэвийн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нэг жирэмсэн эмэгтэй байгаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 262 боллоо.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, July 16, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-17 66.181.186.244

Эдгээсэн ГЭЭД байгаа улсууд чинь эргээд өвчилсөн гээ биз дээ . Үнэн яриад байгаа юм уу худлаа яриад БАЙГАА юм уу ? Бүү мэд !!!

Avatar

Зочин 2020-07-17 202.126.89.51

Дархан хот

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж