Архангай аймагт болсон осолд өртөж түлэгдсэн иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт зургаан хүний биеийн байдал хүнд байна. Тодруулбал, 59 настай эмэгтэй А, 51 настай эрэгтэй Б, 43 настай эрэгтэй Б, 29 настай эрэгтэй Б, 29 настай эмэгтэй Н, есөн настай Б нар осльн улмаас биедээ хүнд бэртэл авч, улмаар түлэгджээ. Харин биеийн байдал нь хүндэвтэр гурван хүн /хоёр нь хүүхэд/ энгийн тасагт эмчлүүлж байгаа аж. Эмч нар 37 настай эрэгтэй Б-г биеийн байдал нь хэвийн гэж үзээд гэрт нь гаргасан байна.
Энэ сарын 15-нд Архангай аймгийн Цагаан даваанд болсон ноцтой ослын улмаас гурван хүн амь насаа алдсан бол үлдсэн нь түлэгдэж хүнд бэртэл авсан юм. ОБЕГ-ын мэдээлснээр түлэгдэж, бэртсэн 12 иргэнээс гадна Цахир суманд “Солонгот”-ын даваанд осолд орж гэмтсэн долоон настай эрэгтэй О-г нисдэг тэргээр өчигдөр /2020.07.16/Улаанбаатар хотод авчирч ГССҮТ-д шилжүүлсэн юм. Ослын улмаас хүнд бэртсэн долоон настай хүү нь тархиндаа гэмтэл авсан тул биеийн байдал нь маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ