Хятадын Коммунист намын 90 сая гишүүнд АНУ хилийн хориг тавина | News.MN

Хятадын Коммунист намын 90 сая гишүүнд АНУ хилийн хориг тавина

Хятадын Коммунист намын 90 сая гишүүнд АНУ хилийн хориг тавина

Хятадын Коммунист намын 90 сая гишүүнд АНУ хилийн хориг тавина

АНУ-ын засаг захиргаанаас Хятадын эрх барих Коммунист намын бүх гишүүд, тэдний гэр бүлийнхний эсрэг хилийн хориг тавихаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Хятадын олон сая хүн АНУ-д зорчих, аялах боломжгүй болно гэсэн үг.

Хятадын Коммунист нам 2019 оны бүртгэл мэдээллээр 90 сая гишүүнтэй.

Одоогоор хилийн хоригийн төсөл хэлэлцүүлгийн эхний шатандаа яваа бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Хятадын Коммунист намын гишүүдийн эсрэг хилийн хориг тавих тухай АНУ-ын улс төрд яригдаж байгааг анх “New York Times” мэдээлж, энэ нь хоёр орны харилцааг шинэ хүйтэн дайны хэмжээнд хүргэнэ гэж дүгнэжээ. Хилийн хориг нь Хятадын намын улстөрчдөөс гадна, бизнесменүүд ч хамаарах тул тус улс дахь АНУ-ын ашиг сонирхлыг ч хөндөх эрсдэлтэй аж. Түүнчлэн Коммунист намын гишүүдийн хүүхдүүд АНУ-д их сургуульд сурах боломжгүй болно. Харин энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунейн хэлэхдээ “Хэрэв энэ үнэн бол өрөвдөлтэй юм” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, Хятадын хооронд зөрчил худалдааны дайнаар эхэлсэн ба Хонгконг, Шинжаан-Уйгур, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаас болж хурцдаад байна. Хятадын эрх баригчид Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталсныг АНУ, Европын холбооны орнууд хүчтэй эсэргүүцэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-17 185.124.29.144

ХҮМҮҮСИЙН ЭРХТЭНГ АВЧ ЗАРААД БАЙГАА 👹УЙГУРЧУУДЫН ТӨВДҮҮДИЙН

Avatar

сонирхогч 2020-07-17 76.170.51.204

ANU n oros, hyatadtai adil mongoliin gazar nutagaas

deeremden bulaan avch uurtee negtgeegui.

Baruuniihan mongold yamarch muu yum hiigeegui bilee

Avatar

Зочин 2020-07-17 66.181.176.102

Хөөе та нар том гүрнүүдийг зөв зүгээр байхад нь өдөж солиорч элдэв юм ярьж бурж байж хоригт нь орж баруун зүүн рүүгээ явах замаа хаалган баларав аа Томоотойхон бай

Avatar

Зочин 2020-07-17 202.9.46.118

АНУ Хойд солонгос шиг болох нь дээ. ккк

Avatar

болдоо 2020-07-17 202.126.88.151

манай монголын Ардын намын гишүүдэд хориг тавьмаар юм бна …. ккккк дандаа авилгалчдынхан ….

Avatar

иргэн 2020-07-17 202.179.25.194

дэмжиж байна

Avatar

зочин 2020-07-17 182.160.34.170

НААД АНУ-ГААР ЧИНЬ ДҮҮРЭН АВИЛГАЧИД, САЙХАН ЦЭВЭРХЭН УЛС ГЭЖ БОДОО ЮУ

Avatar

Зочин 2020-07-17 202.131.247.170

АНУ хятадтай өөрсдөө үзэлцэхгүй л дээ Австрали, Япон, Энэтхэг гуравыг турхираад л гүйцээ. үр дүн нь урдаас салхи гарвал жил гаран х у ж а а хүүрийн өмхий үнэр бидэнд үнэртэж магад

Avatar

Эсрэг утгатай гарчиг ба нийтлэл. 2020-07-17 202.131.237.137

Нийтлэлийг нь уншихаар хориг тавихаар төлөвлөж байгаа батлагдаагүй байгаа хуулийн төсөл гэсэн байна. Гарчиг нь баталчихсан мэтээр тавих нь өөрөө худал эсвэл өөрийгөө үгүйсгэсэн мэдээлэлд ормоор юм. Энийгээ шалгачих хүн танайд байдаггүй юм уу.

Avatar

Zochin 2020-07-17 115.84.73.81

Unekheer uursduu bol chadakhgui um bna duu. Ene hutaduud.

Avatar

иргэн 2020-07-17 192.82.73.23

АНУ гэдэг улс чинь үнэндээ жинхэнэ дарангуйлагч ямарч ардчилал чөлөөт зах зээлгүй түрэмгийлэгчид гэдгээ дэлхийд харуулж б.на даа дэлхийг 400 жил дээрэмдсэн дээрэмчидийн үнэн төрхийг хүн төрлөхтөн ухаарах цаг нь болжээ

Avatar

Зочин 2020-07-17 202.131.247.170

ухаарч мэдлээ гээд яах юм өрвөлзөх юм уу, хэрэв өрвөлзөх юм бол өр зүрхийг чинь суга татна. АНУ гэдэг бол үнэндээ цагаан арьстаны засаглал одоогоор тэднийг дийлэх улс ч байхгүй хятад бол хөрөнгөтэй ч технологиор хол хоцрогдсон copy paste тэрнээс хэтрэхгүй

Avatar

Иргэн 2020-07-17 202.21.113.146

АНУ – г байгал хашраана , цар тахал хашраана . Улсынхаа хүн амын 1/4 алдаад …. энэ улс сүйрнэ ….

Avatar

Зочин 2020-07-17 202.131.247.170

чам шиг мухар сүсэг, бөө, ламд итгэсэн орк Монголоор дүүрсэн болохоор энэ улс өөдлөхгүй байгаа юм

Avatar

Зочин 2020-07-17 103.26.195.27

сайхан алалцаад өгөөсэй энэ 2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж