Хятадын Коммунист намын 90 сая гишүүнд АНУ хилийн хориг тавина

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Хятадын Коммунист намын 90 сая гишүүнд АНУ хилийн хориг тавина

Хятадын Коммунист намын 90 сая гишүүнд АНУ хилийн хориг тавина

АНУ-ын засаг захиргаанаас Хятадын эрх барих Коммунист намын бүх гишүүд, тэдний гэр бүлийнхний эсрэг хилийн хориг тавихаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Хятадын олон сая хүн АНУ-д зорчих, аялах боломжгүй болно гэсэн үг.

Хятадын Коммунист нам 2019 оны бүртгэл мэдээллээр 90 сая гишүүнтэй.

Одоогоор хилийн хоригийн төсөл хэлэлцүүлгийн эхний шатандаа яваа бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Хятадын Коммунист намын гишүүдийн эсрэг хилийн хориг тавих тухай АНУ-ын улс төрд яригдаж байгааг анх “New York Times” мэдээлж, энэ нь хоёр орны харилцааг шинэ хүйтэн дайны хэмжээнд хүргэнэ гэж дүгнэжээ. Хилийн хориг нь Хятадын намын улстөрчдөөс гадна, бизнесменүүд ч хамаарах тул тус улс дахь АНУ-ын ашиг сонирхлыг ч хөндөх эрсдэлтэй аж. Түүнчлэн Коммунист намын гишүүдийн хүүхдүүд АНУ-д их сургуульд сурах боломжгүй болно. Харин энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунейн хэлэхдээ “Хэрэв энэ үнэн бол өрөвдөлтэй юм” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, Хятадын хооронд зөрчил худалдааны дайнаар эхэлсэн ба Хонгконг, Шинжаан-Уйгур, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаас болж хурцдаад байна. Хятадын эрх баригчид Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталсныг АНУ, Европын холбооны орнууд хүчтэй эсэргүүцэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж