Борооны улмаас 21 газарт зам, 4 гүүр эвдэрчээ | News.MN

Борооны улмаас 21 газарт зам, 4 гүүр эвдэрчээ

Борооны улмаас 21 газарт зам, 4 гүүр эвдэрчээ

Борооны улмаас 21 газарт зам, 4 гүүр эвдэрчээ

Монгол Улсын Шадар сайд Ч.Содбаатар өчигдрийн хуралдсан Засгийн газрын хуралдаанд цаг агаарын нөхцөл байдлаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Түүний мэдээлснээр

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсч, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна. Нийт хур борооны улмаас Улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт  5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3,5  тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна. Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна.

Мөн хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд 3,  Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж