Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
ҮЕРТ 40 АЙЛ УСАНД АВТАЖ, 10 АЙЛЫН ГЭР УРСЧЭЭ
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн “Согоогын зуслан”-д энэ сарын 14,15-нд үргэлжлэн орсон борооны улмаас 40 айлын гэр усанд автаж 10 айлын гэр үерт урсчээ. Онцгой байдлын алба хаагчид үерт урссан 10 айлыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн үерээс хамгаалах 100 метр урт шуудуу ухан хуримтлагдсан усыг зайлуулан 50 см өндөр, 600 метр урттай шороон далан босгожээ.
УСАНД ОСОЛДСОН ГЭХ 11 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Туул голын эрэг дээр тоглож байсан байсан гурван хүүхдийн нэг нь усанд осолдсон гэх дуудлага энэ сарын 14-нд Онцгой байдлын газарт ирсэн. Осолдсон гэх 11 настай эрэгтэй Т-г эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Аврах ангийн алба хаагчид өчигдөр 07:00 цагаас эхлэн Энгэр шанд гэдэг газраас Яармагын гүүр хүртэл 40 км-т хүүг эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ.
ХӨВСГӨЛД ЗОРЧИЖ ЯВСАН ЗУРГААН ХҮН ГОЛД МАШИНТАЙГАА УРСЧЭЭ
Хөвсгөл аймгийн нутаг “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинтай зорчиж явсан зургаан хүн Бэлтсийн голын усанд урссан байна. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Мөрөн сумын харьяат иргэн 49 настай эрэгтэй Б, 49 настай эмэгтэй С, 26 настай эмэгтэй Б, 20 настай эрэгтэй Б, арван настай эрэгтэй Б, дөрвөн настай эрэгтэй Т нар автомашинтай урсчээ. Энэ үеэр 26 настай эмэгтэй Б нь эсэн мэнд гарч явган явсаар энэ сарын 16-ны 23:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Энэ дагуу машинтайгаа урссан иргэдийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Мөн аймгийн Бүрэнтогтох сумын харьяат иргэн 34 настай Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн байна. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН 42 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НҮХЭН ЖОРЛОНД УНАЖЭЭ
Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Горькийн” 5 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан осол гарчээ. Онцгой байдлын алба хаагчид тус газарт очиход 42 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байжээ.
Зочин 2020-07-17 202.9.46.50
Нүхэн жорлонгуудаа сайжруулаачээ, үхэрүүдээ. Ийм муухай жорлонд ороод гарахад л нөгөө хамаг хийморь, сүлд, аз, орлого нь хаагдаад байгаа гэдгийгээ ухаарцгаагаач малууд минь
Zochin 2020-07-17 182.160.35.88
Nihen jorlond unasan nohoriig tend ni orhihgui dee hoid nasandaa bayn boloh baihaa ha ha
Зочин 2020-07-17 192.82.65.233
Бэлтэс гээч. Хасгууд монгол газар шорооны нэрийг хуучнаар нь байлгахгүй бол илүү их хохирол амсана шүү.
Зочин 2020-07-17 150.129.8.27
Сүйрэл гай гамшиг
Иргэн 2020-07-17 202.179.8.4
Үнэхээр хайхрамжгүй хүмүүс юмаа
asfd 2020-07-17 192.82.66.42
zun bolhoor l dain bolj bga yum shig l yum bolhiimaa. zugeer l joohon uhamsartai baigaad, joohon bodoltoi bhad l bolchih yum shuu dee ard tumeen
зочин 2020-07-17 139.5.219.130
Уг нь үер усыг их л сэрэмжлүүлэх юм. Манайхан ч манайх сайхан гөлгөр хүмүүс шүү дээ.
Зочин 2020-07-17 124.158.107.35
үхээд бн үхээд бн гд байхад анхаарахгүй юм малнууд юмуу , өөрөө үхэж байж л сая ухаарахымуу хаашайн
Зочин 2020-07-17 66.181.161.77
Дэлгэр мөрөн гол байхдаа яахав дээ. Энэ нэг завхарсан нэр томъёгоо цэгцэлмээр юм. 1-рт монголд мөрөнгийн хэмжээнд хүрэх гол байдаггүй. Мөрөн гэдэг бол хэдэн км-с хэдэн 10 км өргөнтэй голыг хэлдэг. Манай хамгийн том гол Сэлэнгэ ч үерлээд энэ хэмжээнд хүрэхгүй. 2-рт тэр голын нэрийг тодорхой болгомоор юм. Нэг бол Дэлгэр гол гээд үгүй бол Дэлгэрмөрөн гол гэмээр юм. Яг л солиотой хүмүүс ярьж байгаа юм шиг ярьцгаах юм даа бид.
зочин 2020-07-17 192.82.65.120
Яриад бичээд сурчихсан зүйл хэцүү л дээ, Хөвсгөлдалай нуур…
Зочин 2020-07-17 150.129.8.27
чиний юм мэддэг хэнд хамаатай юм б***а чинь нэг их хүнд заасан хоосон б***а
DGG 2020-07-17 103.229.120.132
ХЭДЭН 10 КМ ӨРГӨНТЭЙ ГОЛ ҮЗСЭН ДУУЛСАН ХҮН БАС БАЙХ ЮМ ХӨӨЕ
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-07-17 64.119.26.87
Зочин авгай, өргөн голыг өргөнтэй гол гэвэл нарийхан голыг нарийхантай гол гэх үү?