Фаучи загварын сэтгүүлийн нүүрийг "чимжээ" | News.MN

Фаучи загварын сэтгүүлийн нүүрийг "чимжээ"

COVID-19

Фаучи загварын сэтгүүлийн нүүрийг "чимжээ"

Фаучи загварын сэтгүүлийн нүүрийг "чимжээ"

АНУ-ын шилдэг вирус судлаач, эмч Энтони Фаучи коронавирустэй тэмцээд хэдий завгүй байгаа ч загварын сэтгүүлд тусгайлан цаг гаргаж, зургаа даруулжээ. Зарим хүмүүс түүний загварлаг зургийг сайшаан, таатай хүлээж авсан бол зарим нь цар тахлын хүнд хэцүү үед энэ нь зохимжгүй үйлдэл хэмээн буруушаажээ.

Үндэсний халдварт өвчин, харшил судлалын хүрээлэнгийн удирдагч тэрбээр InStyle хэмээx сэтгүүлийн нүүрэнд гарсан бөгөөд "Хэчнээн даруу төлөв ч би их идэвхтэй хүн" хэмээн ярилцлага өгчээ. Тэрбээр сэтгүүлчтэй цар тахлын тухай ярилцахаас гадна гэр бүл, гурван хүүхэд, эхнэрийнхээ тухай төдийгүй Дональд Трамптай ямар дотно харилцаатайа байдгаа ярьжээ.

Өдгөө АНУ хамгийн их халдвартай улсуудын жагсаалтыг тэргүүлсээр байгаа билээ. Тухайлбал АНУ-д коронавирусийн халдвар авсан нийт 3 693 700, нас барсан 141 095 хүн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж