Халдвар авагсдын тоо Бразилд 2 сая, Энэтхэгт 1 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Халдвар авагсдын тоо Бразилд 2 сая, Энэтхэгт 1 сая давлаа

Халдвар авагсдын тоо Бразилд 2 сая, Энэтхэгт 1 сая давлаа

Дэлхий дахинд  өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ төрлийн коронавирусийн 240,478 шинэ тохиолдол, 5,625 нас баралт бүртгэгджээ. Ингэснээр нийт халдвар авагсдын тоо 13,924,553, коронавируст цар тахлын улмаас нас барагсдын тоо 591,835, халдвар аваад эдгэрсэн хүний тоо 8,265,569 болж байна.

Сүүлийн нэг хоногт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 66 мянга нь АНУ-д, 43 мянга нь Бразилд, 35 мянга нь Энэтхэгт, 13 мянга нь Өмнөд Африкт, Колумбад 8,000 гаруй, ОХУ болон Мексикт 6,000 гаруй тохиолдол тус тус бүртгэгджээ. Эдгээр улсууд бол хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоогоор тэргүүлж буй улсууд юм.

Нийт халдвар авагсдын тоогоор АНУ-ын дараа бичигдэж буй Бразил улсад Covid-19 халдварын тохиолдол сар хүрэхгүй хугацаанд хоёр дахин нэмэгдэж, хоёр саяын босгыг даваад байгаа бол халдварын тохиолдлын тоогоор гуравт бичигдэж буй Энэтхэгт халдвар авсан хүний тоо нэг сая давжээ. Бразилд нөхцөл байдал ийнхүү хүндэсрсээр байгаа ч эрх баригчид хорио цээрийн дэглэмээ сулруулж, эдийн засгаа сэргээх алхмыг хийсээр байна.

Коронавирусийн халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл 2020.07.17-ны 08.30 цагийн байдлаар:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж