Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Даваа гаригт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Даваа гаригт үргэлжилнэ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Даваа гаригт үргэлжилнэ

НЭМЭЛТ: 22.00

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилсэн бөгөөд Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. 22.00 цаг болсон учраас шүүх хуралдааныг  2020 оны долдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар завсарлалаа.

 


ШҮҮХ: ХОХИРОГЧИЙН МЭДҮҮЛГИЙГ СОНСЧ БАЙНА

НЭМЭЛТ: 19.07

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж буй Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох шүүх хурал сая түр завсарлаад эргэн үргэлжилж байгаа бөгөөд одоо хохирогчийн мэдүүлгийг сонсч байна.

 


ШҮҮХ: ШҮҮХ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НЭМЭЛТЭ: 15.28

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч нар мэдүүлэг өгч, шүүгдэгч нараас улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүх бүрэлдэхүүнээс асуулт асууж байна.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА

НЭМЭЛТ: 13.15

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болж байгаа бөгөөд 14.30 цаг хүртэл түр завсарлалаа.

 


ШҮҮХ: ШҮҮГДЭГЧ НАРЫН МЭДҮҮЛЭГ СОНСЧ БАЙНА

НЭМЭЛТ: 10.40 ЦАГ

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ. Шүүх хуралд шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсч байна.


Б.Хурц нарт холбогдох шүүх хурал болно

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан Төв аймгийн шүүхэд өнөөдөр /2020.07.17/ 09.00 цагт болно. Өчигдөр шүүх хурал 18.30 цаг хүртэл үргэлжилж, талуудын хүсэлтээр өнөөдөр үргэлжлэхээр болсон юм.

Өчигдрийн шүүх хуралдааны үеэр улсын яллагч яллах дүгнэлт, тогтоолтой танилцаж байгаад өндөрлөсөн юм.

Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм. Тус хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна О.Бямбажав, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар холбогдоод байгаа юм. Өмнө нь буюу зургадугаар сарын 8-нд эл асуудлыг шийдвэрлэх шүүх хурал товлогдсон ч шүүгчдээс татгалзах улсын яллагчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хойшилсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж