Шүүгдэгч нарт 10-1.6 жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Шүүгдэгч нарт 10-1.6 жилийн хорих ял оноов

Шүүгдэгч нарт 10-1.6 жилийн хорих ял оноов

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноосон байна.


Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 461 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 06-ны өдрөөс хойш 6 өдөр үргэлжилж, 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

1. Шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ял тус тус шийтгэж,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч 3 /гурав/ жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял,
2. Шүүгдэгч Б.Бадралд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял,

3. Шүүгдэгч Б.Бямбасайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,

4. Шүүгдэгч Д.Ганболдод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял,

5. Шүүгдэгч Б.Ариунсанд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 6 сар хорих ял тус тус шийтгэлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

Шүүх С.Баярцогт, Да.Ганболд нарыг гэм буруутай хэмээн үзэв

НЭМЭЛТ: 

Оюутолгой, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд, Б.Ариунсан нарт холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургаан өдөр хэлэлцсэний эцэст шүүгдэгч нарыг бүгдийг гэм буруутай хэмээн шийдвэр гаргажээ. Шүүх хуралдаан одоо үргэлжилж байгаа бөгөөд шүүгдэгч нарт ял оноох асуудлыг хэлэлцэж байна.

 

С.Баярцогт, Да.Ганболд нарт холбогдох шүүх хурал түр завсарлав

НЭМЭЛТ: 

Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарт холбогдох шүүх хуралдаан түр завсарласан байна. Завсарлагын хугацаа дуусуут шүүх хураддааны шийдвэрийг танилцуулах аж. Ингэхдээ шүүгдэгч нарыг гэм буруутай эсэх асуудлаар шүүх шийдвэрээ танилцуулна.

С.Баярцогт, Да.Ганболд нарыг шүүх хурал үргэлжилж байна

НЭМЭЛТ: 

Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарт холбогдох шүүх хурал 13.20 цагийн орчимд түр завсарласан. Завсарлагын хугацаа дуусч, шүүх хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөртөө багтаан шүүх хурлын шийдвэр гарна гэдэг мэдээллийг шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт хэлсэн. Мөн Оюутолгойд тавьсан байсан татвар УИХ-аас баталсан хуулийн хүрээнд байхгүй болсон. Хууль хэрэгжүүлж ажилласан хүнийг буруутгах нь учир дутагдалтай гэсэн тайлбарыг хэлээд байгаа.

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурал товлосон хугацаандаа буюу 09.00 цагт эхэлжээ.


С.Баярцогт нарын шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилнэ

Оюутолгой болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.17/ 09.00 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд зургаа дахь өдрөө үргэлжилнэ.

Долдугаар сарын 6-нд эхэлсэн тус шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсний эцэст долдугаар сарын 9-нд завсарлуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байдаг. Шүүх хуралдаан долдугаар сарын 6-нд эхэлсэн өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм. Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж,  ажлаа хийсэн хүн" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж