90 минутын дотор Останкино цамхагт 10 гаруй удаа аянга буужээ

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

90 минутын дотор Останкино цамхагт 10 гаруй удаа аянга буужээ

90 минутын дотор Останкино цамхагт 10 гаруй удаа аянга буужээ

Долдугаар сарын 14-ний орой Москва хотод аянга цахилгаантай хүчтэй аадар буусан байна. Телевизийн “Москва 24” сувгийн мэдээлснээр аадрын үеэр 10 гаруй удаа аянга буужээ. Аянга телевизийн Останкино цамхагт дараалан буусан ч телевизийн цацалтад ямар нэг техникийн саатал гараагүй ажээ. Долдугаар сарын 14-ний орой буусан аадрын үеэр Останкино цамхагт дараалсан аянга буулаа. Гэрчүүдийн хэлж байгаагаар бараг 10 гаруй удаа аянга буужээ хэмээн РИА Новости мэдээлсэн байна. Оройн 19.20 цагаас 21.00 цагийн хооронд аянга буужээ.

Останкино цамхагт аянга зайлуулагч систем байдаг бөгөөд энэхүү систем 19.04 цагаас идэвхжиж ажиллаж эхэлжээ. Эхний аянга 19.20 цагт буусныг систем бүртгэж авсан байна. Цаг уурын байгууллагын мэдээгээр Москва хотод жилдээ 25 орчим удаа хүчтэй аадар буудаг байна.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж