Коронавирусийн цар тахал үргэлжилж байгаа ч ээлжит цэрэг татлагыг амжилттай дуусгалаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ. 2020 оны хаврын цэрэг татлагаар 135 мянган шинэ цэргийг татжээ. "ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн зарлигийн дагуу 2020 оны хаврын ээлжит цэрэг татлагыг хугацаанд нь амжилттай хийж гүйцэтгэлээ. 135 мянган шинэ цэргийг ОХУ-ын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хуваариллаа” хэмээн Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.
Цаг алдалгүй шуурхай авсан арга хэмжээний дүнд цэргийн анги, нэгтгэлүүдэд коронавирусийн халдварыг тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадсаныг мөн уг мэдээлэлд онцлон дурдсан байна.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ