Орос улс олон улсын нислэгээ хэсэгчлэн сэргээнэ | News.MN

Орос улс олон улсын нислэгээ хэсэгчлэн сэргээнэ

Орос улс олон улсын нислэгээ хэсэгчлэн сэргээнэ

Орос улс олон улсын нислэгээ хэсэгчлэн сэргээнэ

Коронавирусийн улмаас хязгаарлаад байсан олон улсын нислэгээ Оролс улс долдугаар сарын 17-ноос хэсэгчлэн сэргээж эхэллээ. Гэхдээ энэ нь хүссэн иргэн гадаад улс орон руу ниснэ гэсэн үг биш юм. Харилцан нислэгээ сэргээх хүсэлтийг Орос улс хэд хэдэн оронд тавиад байгаа бөгөөд тухайн улс зөвшөөрсөн тохиолдолд нислэгээ сэргээхээр төлөвлөжээ.

Улс орнууд Оросын агаарын тээвэрлэгчийг хүлээн авахаа зөвшөөрсний дараа аяллын компаниуд жуулчлалын захиалга, бүртгэлээ эхэлж болох юм. "Нислэгийн тийзийн захиалгыг харахад Турк, Испани, Итали, АНУ, Узбекистан, Грек, Черногор, Тайланд, Киргизстан, Францын нислэгүүд эрэлттэй байна” хэмээн агаарын тийзийн агентлагийн PR хариуцсан захирал Яниc Зенис ярьсан байна. Ирэх есдүгээр сарын тийзийг урьдчилан захиалах нь их байгаа ажээ. Ялангуяа Индонезийн Бали, Тайландын Пукет, Италийн Милан, Израилийн Тель-Авив руу урьдчилсан захиалга их өгч байгаа ажээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж