Японд ажиллах хүчний хомсдлыг роботоор шийдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Японд ажиллах хүчний хомсдлыг роботоор шийдэж байна

Японд ажиллах хүчний хомсдлыг роботоор шийдэж байна

Японд жилээс жилд төрөлт буурсаар байгаа нь ажиллах хүчний хомсдлыг нэмэгдүүлсээр буй. Өнөөдөр Японд 25 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь тус улсын ажиллах хүчний 49 хувь болж байгаа юм. Тэгвэл ажиллах хүчний хомсдлыг Японд роботоор шийдвэрлэсээр байна.

Японы аж үйлдвэрийн салбарт роботыг өргөнөөр ашигладаг боловч сүүлийн хэдэн жилээс үйлчилгээний ажилд хэрэглэж эхлээд байна.

Тухайлбал, 2016 онд Японы зарим зочид буудлуудад анх удаа робот угтагчийг ашиглаж эхэлсэн юм.  Мөн 2018 оноос Японы төмөр замуудад робот хамгаалагчийг ажиллуулж эхэлсэн.  Улмаар робот  технологийн хөгжүүлэлт цааш үргэлжилсээр өөр олон ажлыг “төмөр хүмүүс” гүйцэтгэх болжээ. Тухайлбал, “Telexistence” компанийн инженерүүд худалдагч роботыг бүтээснээ ирэх наймдугаар сараас туршихаар болжээ. Кэнгэрүү шиг төрхтэй роботууд (convenience store) дэлгүүрүүдэд худалдагч хийхээс гадна сэндвич хийж, бэлэн хоол, ундаа савлах зэрэг үйлдлийг гүйцэтгэх чадвартай байх учраас хүнийг бүрэн орлох гэнэ. Энэ нь жижиглэн худалдааг бүрэн автоматжуулах төслийн нэг хэсэг аж. Үүнтэй зэрэгцэн Японы “FamilyMart” сүлжээ дэлгүүрээс ирэх 2022 он гэхэд Токио дахь 20 салбартаа робот худалдагчийг ажиллуулахаар төлөвлөснөө мэдэгджээ. Роботууд эхэндээ алсын удирдлагаар ажиллах боловч хиймэл оюун ухааны тусламжтайгаар үйлдлээ санах ойдоо хадгалж цаашид дангаараа гүйцэтгэх чадвартай болох аж.

Үүнээс гадна ирээдүйд роботууд эмнэлэгт ажиллах хэмжээнд хөгжих боломжтой хэмээн профессор Такео Канадэ ярьжээ. Ингэснээр эмч нар алсын зайнаас роботыг удирдан мэс засал хийх боломжтой болох гэнэ. Харин 20 жилийн дараа гэхэд роботууд гэр орны ажлыг гүйцэтгэх хэмжээнд хүрч хөгжих таамгийг тэрбээр зөгнөжээ.

Роботуудыг олон салбарт нэвтрүүлснээр 2030 онд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 50 их наяд иен буюу 432 тэрбум доллароор өснө гэж “Mitsubishi” хүрээлэн тооцоолжээ. 50 их наяд иен гэдэг бол тус улсын 2015 оны ДНБ-ний 10 хувьтай тэнцэх тоо юм.

Төрөлт буурч, хүн амын насжилт нэмэгдсээр байгаа орнуудад роботыг түлхүү ашиглаж эхэлснээр ирэх 10-20 жилд эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэлийн салбарын 87 хувь нь роботуудад ажлаа алдах магадлалтай гэнэ. Түүнчлэн роботууд тээврийн салбарт ажиллах магадлал 75 хувь, үл хөдлөх хөрөнгийн чиглэлд 67 хувьтай байгаа аж. Харин мэдээлэл, программ хангамжийн салбарт ажиллаж байгаа хүмүүс роботуудад ажлаа алдах магадлал дөнгөж 19 хувьтай гарсан байна. Учир нь хиймэл оюун ухаант машинуудад хийсвэрлэн сэтгэх чадвар, нийгмийн тухай ойлголт байхгүй учраас бүтээлч байдал, хийсвэр сэтгэлгээ өндөр шаардагддаг ажил мэргэжлийн орлох боломжгүй гэж үзжээ.

Робот ажилчид бол энгийн хүнээс олон давуу талтай. Тэд ядрахгүй, өвдөхгүй, хөгшрөхгүй, элдэв зовлон тоочиж ажлаас чөлөө авахгүй, хүүхэд төрүүлж гэртээ суухгүй, итгэл эвдэж бусдад урвахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж