Соёлын яамны бүтцийг батлав | News.MN

Соёлын яамны бүтцийг батлав

Соёлын яамны бүтцийг батлав

Соёлын яамны бүтцийг батлав

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажжлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсуурлж батлуулахыг ажлын хээсэгт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Соёлын яамны бүтцийг батлав

Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна.  Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх 7 газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.

Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар хуралдаанд танилцуулга хийлээ.

Баяр наадмын өдрүүдээр ихэнхи нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом  суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автчээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсч, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна.

Нийт хур борооны улмаас Улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт  5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3,5  тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна. Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна.

Мөн хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд 3,  Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, үерлэсэн, ус ихтэй голоос хол байхыг анхааруулж байв.

Тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах зорчих хөдөлгөөнийг нээгээгүй, тарваган тахлаар өвдсөн нь тогтоогдсон хоёр иргэний биеийн байдал сайжирчээ. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж, нэгдүгээр хавьтлын 14 иргэн тусгаарлагдаж сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглоод байна.

Дэд сайд нарыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.

1.  БОАЖ-ын дэд сайд                          Ц.Батбаяр

2.  Батлан хамгаалахын дэд сайд       Б.Баярмагнай

3.  Сангийн дэд сайд                            С.Мөнгөнчимэг

4.  ХЗДХ-ийн дэд сайд                         С.Баатаржав

5.  ХНХ-ын дэд сайд                            С.Зүльфикар

6.  БХБ-ын дэд сайд                             Э. Золбоо

7.  БШУ-ны дэд сайд                             Г.Ганбаяр

8.  ЗТХ-ийн дэд сайд                            Ж.Бат-Эрдэнэ

9.  Соёлын дэд сайд                            М.Батбаяр

10.УУХҮ-ийн дэд сайд                         О.Батнайрамдал

11.ХХААХҮ-ийн дэд сайд                     Г.Батсуурь

12.Эрчим хүчний дэд сайд                   М.Баярмагнай

13.Эрүүл мэндийн дэд сайд                Ш.Анхмаа

Мөн өдөр өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-16 192.82.67.60

ХНХамгаалал гэсэн энэ том яамыг удирдахад Ариунзаяа барьц алдан балмагдах юм бнаа. Баахан өрөөний сэлгээ хийж утшагүй зардал маш их гаргахаар ажлаа эхэлж бнаа.

Avatar

Зочин 2020-07-16 66.181.186.216

ТҮҮХЧ, БАРИЛГЫН ИНЖЕНЕР 2 СОЁЛ УРЛАГИЙГ УДИРДАХГҮЙ ХӨГИЙН ШОГ ТОМИЛГОО БОЛЛОО. ХҮҮКЭЭ ИНГЭЖ ОГТ БОЛОХГҮЙ. ОЛНЫ ИТГЭЛИЙГ ИНГЭЖ ГУТААЖ БОЛОХГҮЙ6

Avatar

Сосорбурам 2020-07-16 66.181.161.20

Үнэн байлтай биднийг доромжилж байна шүү арай чдээ мунадаг мунадаг залуучууд байгаа түүнээс шилж мэргэжлийн хүн тавихгүй ёстой л гутааж байна доо

Avatar

Зочин 2020-07-16 202.21.103.158

Баахан хөдөөний юмнууд тэр яаманд нь ороод соёлыг ч нэг түгээнэ дээ хөөрхий.

Avatar

ЗОЧИН 2020-07-16 202.179.8.4

СОЁЛЫН ЯАМ БОЛ ҮНЭНДЭЭ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЯАМ. САЙД НЬ ЖИНХЭНЭ ОЮУНЫ ХУЛГАЙЧ, ХУЛХИ ДОКТОР, ХУЛХИ АКАДЕМИЧ ЮМ.

Avatar

Зочин 2020-07-16 59.153.112.130

Хамгиын гол яам эдийн засаг хөгжлийн яамгүй Хүүк удахгшй шүү

Avatar

bolioch 2020-07-16 202.126.89.88

БОАЖ-н дэд сайд ц.батбаяр гэж нөхөр хөгширч үхэх гэж байж хий шоудсан, архи ууж, хүүхэн эргүүлсэн, мэдлэггүй хоосон толгойтой хоолны сав байдаг юм даа. Болимоор юм.

Avatar

Зочин 2020-07-16 202.126.89.105

Mongold baitugai Orosod coyoliin yam hereggvi gedgiim genelee.

Avatar

/*-*/ 2020-07-16 49.0.212.215

"Гахай тэжээх ёс" гэж үүнийг хэлдэг юм, тэр яам руу нь энд тэндхийн баахан хоноцууд төрөл садан найз нөхөд намын хаярьяалал мөнгө атгуулаад орж баахан хоол хороох юм биз дээ чааваас

Avatar

zochin 2020-07-16 66.181.178.52

mongolchuud bugdeeree l uls turch , ediin zasagch , khuulich bolchikh yum , tur zasag yu khiij kheniigee tawikhaa medej buy biz dee .. sanaand ni taarakh neg yum baykhguy , 30 saya khun amtay baysan bol odoo yanaa ,

Avatar

Kate 2020-07-16 202.55.188.37

Mash heregtei yam hedii ch tavisan said, ded said nariig l harchih.. Gutmaar… Ingehiin bol baiguulah hereg bdg ch umu gui ch umu, sain sain humuus uug n zundoo l bdg umsandaa… horvoo yumaa

Avatar

Зочин 2020-07-16 192.82.72.245

Соёлын сайдын балаг нь удахгүй, засгийн газар болон нийгмийн асуудал болно. Буруу хүнээр сайд тавих гэж дээ. Монгол ардын зүйр үгэнд "мордохын хазгай" гэж хэлдэг дээ

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.73

Соёлын өвөө р дамжуулан соён гэгээрдэг.Соёлын өв гэгээрэл харилцан хүрэлцээтэй хамааралтай холбоосууд.тийм болохоор энэ хоёрыг нэгтгэсэн нь дээр байхоо.Соёлын өв мэддэг хүн сайд болсонд баяртай байна.Шинэ яамныхаа сайд бүрэлдэхүүнд амжилт хүсье.

Avatar

ЗОЧИН 2020-07-16 202.179.8.4

ОЮУНЫ ХУЛГАЙЧ, ХУЛХИ АКАДЕМИЧ СОЁЛЫН ӨВ МЭДНЭ Ч ГЭХ ШИГ. ЭНЭ БОЛ ҮНЭНДЭЭ МОНГОЛЫН ӨВ СОЁЛЫН ЯАМ БИШ, СОЁЛ УРЛАГИЙН ЯАМ ЮМАА ҮХЭРЭЭ. ОЮУНЫ ХУЛГАЙЧ СОЁЛ УРЛАГИЙГ МЭДЛЭЭ ЮУ?!

Avatar

ЗОЧИН 2020-07-16 202.9.46.161

Соёлын яамны соёл гэгэрэл, соёл өвийн газар хоёрыг нэгтгэсэн бол илүү оновчтой байх байлаа. Учир нь музей, түүх соёлын дурсгал, номын сан, соёлын өв тээгчид зэрэг нь бүгд өвдөө ч хамаарна, гэгээрэлдээ ч хамаарна. Музейг үзмэрээс нь, номын санг ном,фондоос нь, соёлын биет бус өвийг соёлын төвөөс нь салгачихаар юу болох бол???

Avatar

Уншигч 2020-07-16 64.119.23.164

Хэнд ч хэрэггүй яам.

Avatar

Зочин 2020-07-16 202.55.188.40

"Хэнд ч хэрэггүй яам" гэж бичсэн хүн тархины хомсдол, сэтгэхүйн доройтолтой юу

Avatar

Зочин 2020-07-16 103.57.94.221

Хэнд ч хэрэггүй гэж байгаа тархины тураал минь чамаас бусдад нь хэрэгтэй ЭЛИТ яам болно. Монгол монголоороо үлдэхийн баталгаа болсон хамгийн чухал яам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж