АНУ-ын Вайоминг мужийн орчин суугч зургаан настай Бриджер Уокер гэх хүүгийн охин дүүгээр нохойнд хазуулахаас хамгаалсан түүх олны хүндэтгэлийг хүлээж, тэр ч бүү хэл дэлхийн хэвлэлүүдийн нүүрэнд гарчээ.
Түүний нагац эгчийн цахим хуудастаа бичсэнээр Уокер хүү бяцхан биендээ баймгүй зориг гаргаж нохойн дайрахад дүүгээ хамгаалан өөрөө өмнүүр нь орж нүүрнийхээ нэг талыг тэр чигт нь нохойд хазуулсан байна. Нийт 90 орчим оёдол тавиулж, хавдаж хөхөрсөн нүүртэй зоригт хүүгийн дүүтэйгээ хамт авхуулсан зураг цахим сүлжээ, хэвлэлүүдийн нүүрийг чимж, түүнийг хүмүүс “Бяцхан баатар” хэмээн өргөмжилж байна. Хүүг хазсан нохойн эзэд хариуцлагаа хүлээсэн ба хүүд болон түүний гэр бүлд эелдэг найрсгаар тусалж байгаа гэнэ.
“Хэн нэгэн нь үхэхээр бол тэр нь миний дүү биш би байх ёстой гэж бодсон” хэмээн бодсон тухайгаа Уокер хүү мэс заслын дараа ярьжээ.
Баатарлаг хүүгийн түүх маш олон хүнд хүрсний зэрэгцээ холливуудын алдартнуудыг ч гайхшруулсан байна. Анна Хэтэуэй, Крис Эванс, Марк Рафалов, Том Холланд, Хью Жакман, Зачари Леви, Робби Амель зэрэг алдартнууд хүүгийн эр зоригийг магтан сайшаасан байна.
Эх сурвалж: CNN