Хятадын эдийн засаг цар тахлын дараа анх удаа өссөн үзүүлэлттэй гарчээ | News.MN

Хятадын эдийн засаг цар тахлын дараа анх удаа өссөн үзүүлэлттэй гарчээ

Хятадын эдийн засаг цар тахлын дараа анх удаа өссөн үзүүлэлттэй гарчээ

Хятадын эдийн засаг цар тахлын дараа анх удаа өссөн үзүүлэлттэй гарчээ

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ оны хоёрдугаар улиралд 3,2 хувиар өссөн үзүүлэлттэй гарч тус улс нь covid-19 цар тахал дэлхий эдийн засагт их хэмжээний хохирол учруулж эхэлснээс хойш эерэг өсөлт үзүүлсэн анхны томоохон эдийн засагтай орон болж, дэлхий нийтэд багахан ч гэсэн найдвар төрүүлээд байна.

Энэ нь Хятад улс цар тахлыг ерөнхийд нь хяналтдаа авч, эдийн засаг, бизнесүүдээ сэргээсэнтэй шууд холбоотой гэж үзэж байна. Тус улсын ДНБ энэ оны эхний улиралд, цар тахал тус улсад оргил үедээ хүрч байхад түүхэнд байгаагүйгээр буюу 6,8 хувиар буурсан юм. Эдийн засагчдийн дунд явуулсан санал асуулгаар Хятадын эдийн засаг 2020 оны хоёрдугаар улиралд ойролцоогоор 2,6 хувиар өснө гэж таамаглаж байна.

БНХАУ-ын хувьд цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засаг, санхүүгийн хувьд уналтад орсон учир 2020 онд эдийн засгийн өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй бөгөөд үүний оронд хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулж, илүү олон ажлын байрыг хамгаалж үлдэхээ амлаад байгаа юм. Үүний үр дүнд тус улсын хот суурин бүс нутагт ажилгүйдлийн түвшин өнгөрсөн тавдугаар сард 5,9 хувь байсан бол зургаадугаар сард 5,7 хувь болж буурсан байна.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж