Томас Бах: Олимпийн наадам үзэгчтэй байна | News.MN

Томас Бах: Олимпийн наадам үзэгчтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Томас Бах: Олимпийн наадам үзэгчтэй байна

Томас Бах: Олимпийн наадам үзэгчтэй байна

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах олимпийн наадмыг хаалттай цэнгэлдэхэд үзэгчгүй зохион байгуулах бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өчигдөр/2020.07.15/ буюу Лхагва гаригт зохион байгуулагдсан ОУОХ-ны удирдах зөвлөлийн цахим хурлын үеэр 2021 оны долдугаар сарын 23-н хүртэл хойшлогдсон Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын талаар ярьжээ.

Томас Бах “Олимпийн наадмыг хаалттай цэнгэлдэхэд үзэгчгүй зохион байгуулах нь бидний хүсч байгаа зүйл биш. Тиймээс нэг талаас нь бид бүх оролцогчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, нөгөө талаас нь олимпийн наадмын үзэл санааг тусгах тал дээр ажиллаж байна. Бид үндсэндээ ирэх жилийн долоо болон наймдугаар саруудад Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах тал дээр бүрэн төвлөрч байна” хэмээжээ.

Олимпийн наадмыг дахин хойшлуулахгүй шууд цуцлах талаар Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёоширо Мори мэдэгдсэн билээ.

Олимпийн наадмын зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадмын 4.48 сая тасалбар, паралимпийн 970 мянган тасалбарыг тус тус албан ёсны цахим хуудсаараа дамжуулан борлуулсан гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зайлуул 2020-07-16 103.26.193.203

Чи яаж ойлгох вэ

Avatar

Зочин 2020-07-16 122.201.23.44

тэр алтан мэдааль гээд шармал гуулийн төлөө нүдээ ухаж өгөхгөөд бдг би ойлгохгүй юм

Avatar

ХАН 2020-07-16 202.55.183.178

Цэвэр алт ш дээ хүүхээ. Мэдэхгүй бол мэдэж ав

Avatar

Зочин 2020-07-16 37.2.215.148

teneg zolig. medehgui bol duugui l bj bai! tarhia hemjuuleed l suuh ym xexe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж