Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өнөөдөр /2020.07.16/ тарваган тахал өвчинтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улс өвөрмөц газарзүйн онцлог, амьдралын хэв маягтай холбоотойгоор тарваган тахал өвчин байгалийн голомтод хэлбэрээр эрт үеэс байж ирсэн эрсдэлтэй өвчин. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон оронд байдаг тахал юм.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс тарваган тахал өвчинтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Wednesday, July 15, 2020
Сүүлийн жилүүдэд тарваган тахлын тохиолдолд бүртгэгдэж, хүн нас барах тохиолдсон бөгөөд сүүлийн үед хүнээс хүнд дамжих маш өндөр эрсдэлтэй юм. Өнгөрсөн 2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар нас барсан бол энэ жил таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь амь насаа алдсан. Наадмын өдрүүдэд тарваган тахлын шинж илэрч, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, сорьцыг шинжлэхэд долдугаар сарын 12-ны өдөр тарваган тахлаар нас барсан нь тогтоогдсон бөгөөд 15 настай хүүхэд байсан.
Тарвага агнах нь 2017 оноос хойш гурван жилийн хугацаатай хууль бус хорио болсон. Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө, орон нутагт аялж зугаалахдаа хууль бусаар агнасан тарвага худалдах, идэх тохиолдол үүсч байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт гэхэд таван суманд хөл хорио тогтоосон бөгөөд нэг тохиолдолд 60-100 сая төгрөг зарцуулдаг. Тиймээс өөрийнхөө болон гэр бүлийн эрүүл мэнд, амь нас, нийгмийг аюулд автуулахгүй байх, тарвага агнах, тээвэрлэх, зөөвөрлөх, худалдахаас сэргийлэхийг анхааруулж байна гэдгийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс анхаарууллаа.
Зочин 2020-07-16 66.181.160.107
21-р зуун гарчихаад байхад тарваган тахлаар өвчилж байдаг улсыг ер нь юу гэх вэ??? Бүдүүлгийн туйл!!! 1990 оноос монголчуудын бүдүүлэг нь улам л нэмэгдээд байх шиг байх юм??!!
Зочин 2020-07-16 172.58.140.128
Erguu uher malaas dor humuusees bolj niiteeree hyarah uu?
Зочин 2020-07-16 202.9.40.64
Солиорцгоо. Менге идэх арга аа олохдоо 60-зурн сая гэж л хуцсан байгаасай.
Хов 2020-07-16 150.129.143.187
Байгалийн хишиг идэж болохгуй гэж байхад идээд ухэх гээд, гай болцгоох юм энэ ходооний хумуусийн сэтгэлшээ боловролыг дээшлуулмээр байна . Оорсдоо ажил хийхгуй , татвар толохгуй , бидний монгийг аваад. ,,, эмчилгээний толбор авдаг болох хуульд оруулье!
Иргэн 2020-07-16 192.82.76.17
Өвчтэй тарваганы мах идэж, арьсыгнь өвчиж авч байж сайн дураараа тахал туссан хүмүүсээр өөрсдөөр нь эмчилгээний зардлыг төлүүлдэг болох нь зүйтэй. Төсвийн мөнгө, бидний төлсөн татвараас мөнгө гаргахыг эсэргүүйцэж байна
Зочин 2020-07-16 133.106.134.233
Татвар яах гэж авдаг гэдгийг мэдэхгүй юү.
Зочин 2020-07-16 172.58.140.128
Tetgever tetgemj ogohiin tuld
ТАРВАГА СУДЛААЧ Ш.РАДНАА 2020-07-16 103.229.122.254
Хөхүүл тарч буюу нагаа, мөндөл агнаж болохгүй, амины гарз. Өвчтэй тарвага хөдөлгөөн удаан учир нохойд бариулаад байгаа юм. Эрүүл тарвага хошигорно. Өвчтэй тарвага хошгирохгүй..Өвчний голомттой газруудыг Зоонозын төвөөс сайн мэдээлэх хэрэгтэй.Хавх, урхи тавих нь өвчтэй тарвага барьчих эрсдэлтэй. Өөвчингүй газар сийрэгжүүлэх зорилгоор буугаар буудаж агнахыг эрх бүхий анчдад тодорхой хугацаанд зөвшөөрөх үү гэдгийг судалж үзээсэй.БОЛОХГҮЙ БОЛОХГҮЙ гэж мянга хэлээд нэмэргүй байна шүү дээ..
Тулга 2020-07-16 202.55.191.40
зардлыг нь өөрсдөөр нь төлүүлдэг болмоор юм