Дэлхийн зарим оронд 5G технологи нэвтрээ ч үгүй байхад Самсунгийн ажилчид 6G технологи боловсруулахаар шаргуу ажиллаж байна. 5G технологи өдгөө олон оронд эргэлзээ, шүүмжлэл дагуулсаар байгаа билээ. Ялангуяа Их Британид 5G технологийг БНХАУ-ын тагнуулын хэрэгсэл хэмээн үзэж, хүчтэй эсэргүүцэж байгаа. Түүнээс гадна 5G-г цаг агаарт нөлөөлдөг, өвчин тараадаг гэх зэрэг цуурхалд итгэдэг хүмүүс ч цөөнгүй бий.
Эдгээр ташаа ойлголтуудаас болж 5G технологи бид бүгдэд үр өгөөжөө өгч чадахгүй байгаа ч Самсунг бренд энэ асуудлыг шийдэж, тун удахгүй 6G технологи танилцуулахаа амлажээ. Тэд энэхүү технологио дараагийн үеийн харилцааны систем хэмээн тодорхойлж байгаа бөгөөд үүний тусламжтайгаар хүн төрөлхтний амьдрал цоо шинэ түвшинд хүрэх гэнэ.
5G технологийн хүчээр бүтэн киног хэдхэн секундэд татах боломжтой гэдэг бол 6G технологитой байхад нэг секунд ч хүлээх шаардлагагүй болно гэнэ.
Компанийн удирдлагуудын үзэж, төлөвлөж буйгаар бол шинэ технологи 2028 он гэхэд бэлэн болж, 2030 он гэхэд бүх нийтийн хэрэглээ болох аж. Мөн тэд 6G технологийн хүчин чадлыг дор хаяж секундэд 1000 GB байлгахаар ажиллаж буй гэнэ. Харьцуулж үзвэл өдгөө бидний хэрэглэж буй 4G технологи нь секундэд 100 MB хурдтай байдаг.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ